Reporter
...
...
Видео тоглоомоо орхиод кино театр явцгаах уу? ... Энэ жил нээлтээ хийх видео тоглоомоос санаа авсан кинонууд
2023-03-07 03:32:21

Дотоод, гадаадын олон шүтэн бишрэгчдийг байлдан дагуулсан “Super Mario”, “Dungeons & Dragons”, “Gran Turismo” зэрэг алдарт видео тоглоомууд энэ жил кино театруудад кино болж гарах нь байна. Нэг медиа контентыг олон салбарт ашигладаг “Media mix” компани видео тоглоомын ертөнцөд ч бас үүнийг хэрэгжүүлж байна.

2023 оны 01-р сарын 15-ны өдөр HBO-оор олны хүртээл болсон "The Last of Us” олон ангит кино нь урьд хожид байгаагүйгээр сайнаар үнэлэгдээд байна. Netflix бас “Arcane: League of Legends”, “Cyberpunk: Edgerunners” зэрэг видео тоглоомын эх зохиолоор анимэйшн бүтээж амжилт олсон.


Америкийн “Universal Pictures” түгээлтийг нь хариуцаж, “Illumination entertainment” компани “Nintendo” -той хамтран бүтээж буй кино театруудад гарах “The Super Mario bros” анимэйшн нь дээр дурдсан видео тоглоомын зохиолоор бүтэж байгаа анимэйшныг үргэлжлүүлэх бүтээлээр тооцогдоод байна.

“Nintendo” компани “Pokemon”-оос гадна 2006 онд “Animal Crossing” киног бүтээснээс хойш 16 жилийн дараа ийнхүү видео тоглоомын зохиолоор кино бүтээж байна. Америкийн алдарт анимэйшн “Teen Titans Go”-оор алдаршсан Аарон Хорват, Майкл Желеник нар найруулагчаар нь ажиллаж, “Мариогийн эцэг” Мияамото Шигерү хөгжүүлэгч хамтран бүтээлцжээ.

“Screen rant” сэтгүүлд “Киноны гол дүр Мариогийн дүрийг бүтээсэн Крис Прэттийн хувьд чухал эргэлтийн цэг болох кино” гээд “Кино гарсан эхний сард 1 тэрбум долларыг олох болно” гэж харсан байна. Прэтт 2023 оны 05-р сард гуравдугаар ангиа гаргах гэж байгаа “Галактикийн хамгаалагчид” киноны гол дүр Стар-Лорд дүрээр алдаршсан билээ.

Прэттээс гадна киноны гол дүрүүд: Марио: Крис Прэтт, Тоорхон гүнж : Аня Тейлор-Жой, Боузер: Жек Блэк, Луйжи: Чарли Дэй. Кино 85 минут үргэлжлэх ба 2023 оны 04-р сарын 07-ны өдрөөс кино театруудад гарна.

“The Super Mario Bros.” киноны нээлтээс өмнө 2023 оны 03-р сарын 31-ний өдөр мөн өөр эртний видео тоглоом “Dungeons & Dragons”-ийн зохиолоор бүтээгдсэн “Dungeons & Dragons: Honor Among Thieves” кино нээлтээ хийнэ. 

“Paramount Pictures” компани D&D-ийн худалдаалах эрхийг эзэмшдэг “Hands bro” компанитай хамтран бүтээжээ. D&D нь Америкийн “Tactical Studies Rules (TSR)”-ээс 1974 онд худалдаанд гаргасан уран сэтгэмжийн ертөнцийг хөгжүүлэх RPG(Role Playing Game) буюу дүрд тоглох ба одоо байгаа уран сэтгэмжит тоглоомуудын “амьд өвөг” гэж хэлэгддэг.


2000 онд болон 2005 онд D&D-ийн зохиолоор кино бүтээж байсан бөгөөд энэ удаагийнх 3 дахь кино нь юм. “Sony Pictures” компанийн 2023 оны 08-р сард нээлтээ хийх “Gran Turismo” нь 1997 онд бүтээгдсэн уралдаант тоглоомын нэрээр нэрлэсэн кино бөгөөд тус видео тоглоомын зохиолыг бус, бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн кино юм. Тус кинонд Сони компаниас “Уралдаант тоглоом тоглогчдыг жинхэнэ уралдааны тамирчин болгоцгооё” гэсэн уриатайгаар 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн “GT Academy”-ийн талаар өгүүлэх ажээ.

Киноны гол баатар 2011 онд хамгийн залуу тамирчин буюу 19 настайдаа “GT Academy” -д түрүүлж, улмаар мэргэжлийн тэмцээнд түрүүлсэн гоц авьяастан “Жанн Марденбор”-ын тухай өгүүлэх аж.  


Apple TV+ нь “Tetris” видео тоглоомоор кино бүтээх гэнэ. Тус кинонд 2000-аад оны эхэн үед тетрисийн худалдаалах эрхийг дурдсан “Tetris company”-ийг тойрсон зохиогчийн эрхийн маргааны талаар өгүүлэх аж.

“Кингсмен” цувралаар алдаршсан Мэттью Вон найруулагчийн кино компани “Mav studio” тус киног бүтээж, “Stan & Ollie”-оор алдаршсан Жон Байрд найруулагчаар нь ажиллажээ.

Конамигийн аймшгийн видео тоглоом “Silent Hill”-ийн зохиолоор “Return to Silent Hill” мөн энэ жилийн сүүлийн хагаст нээлтээ хийхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. “Warner Bros” компани түгээлтийг нь хариуцсан алдартай видео тоглоом “Five Nights at Freddy’s”-ийн зохиолоор кино бүтээж байгаа бөгөөд “Blumhouse Productions” -ны Жэйсон Блүм захирал “2023 ондоо багтаан нээлтээ хийх болно” гэж мэдэгджээ.

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...