...
...
Супер баатар Шазамын гайхалтай өсөлтийн үе.... “Шазам! Бурхдын Хилэн” кино
2023-03-29 11:07:09

4 жилийн дараа кино театруудын дэлгэцнээ эргэн ирсэн “Шазам” киноны 2 дахь бүтээлд супер баатар Шазам (Закари Ливай)-ийн өсөлтийн үеийг дүрсэлжээ. Өмнөх ангид бяцхан хүү Билли Бэтсон (Ашер Энжел) супер баатар Шазам болж байгааг харуулсан бол энэ удаад гол дүр нас биед хүрч, мөн баатар болон өсөж торниж буй үйл явцыг харуулжээ. 15 настайдаа супер баатрын ер бусын хүч чадалтай болсон Билли нь үрчлүүлсэн гэр бүлээсээ явах ёстой 18 нас нь ойртох тусам таагүй байдлыг мэдэрдэг.

Төрсөн эцэг эхдээ хаягдаж олон айлаар үрчлүүлэх гэж явж байсан тэрээр зовлон бэрхшээлийн эцэст уулзсан "жинхэнэ гэр бүл"-ээсээ салах ёстой гэдгээс айж байлаа. Баатрын хувьд ч амьдрал адилхан байв. Өөрийнхөө ер бусын хүч чадлыг хуваан 5 ах эгч дүүсээс бүрдсэн багийг сайн удирдан явахыг хүсэж байгаа боловч, санаснаар нь болдоггүй. Фрэдди (Жек Дилан Грейзер) нь ганцаараа үйлдэхийг илүүд үзэж, насанд хүрсэн Мэри (Грэйс Фултон) нь хичээл ном болон цагийн ажилдаа хамаг цагаа зарцуулна.


Тийнхүү Шазам дээр алдсан хүч чадлаа эргүүлэн олж авахын тулд хүн төрөлхтний ертөнцөд ирсэн охин тэнгэрүүд гарч ирдэг. Тэнхлэгийг удирдах хүчийг хуваан авсан гурван эгч дүүс булаалгасан хүч чадлыг нь шингээсэн шидтэний таягийг олж авчээ. Хоёр дахь Калипсо (Люси Лью) нь эргэн олж авсан хүч чадлаараа хүн төрөлхтнөөс өшөө авахыг хүсэх ба дэлхий ертөнцөд аюул нүүрлэнэ. 

Эдгээр охин тэнгэрүүдтэй халз тулалдах Шазам болон таван баатар бага багаар хүчээ нэгтгэн шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бус, нэгэн баг болж тулалдана. Мөн энэхүү үйл явцаар жинхэнэ гэр бүлийн утга учрыг олж авч, сайжран дэвжсэн багийн ажиллагааг харуулна. Хүн төрөлхтнийг заналхийлэн сүрдүүлэх олон мангасууд ч бас сонирхол татах ажээ.


Арслан ба жигүүртэн, мөн хүн ба жигүүртний биетэй мангас, өрөөсөн нүдэт савдаг, шавардаад хийсэн мэт дүр төрхөөр сүрдүүлэх бодь гөрөөс зэрэг нь айдас түгшүүрийг төрүүлнэ. Сандберг найруулагч “Олон талаар өмнөх ангиас хавьгүй агуу бүтээл болсон” гээд “Өмнөх ангийг бүтээх үеэс илүү эрх чөлөөтэй, онцгой хүч чадлуудыг илүү оруулж өгч байсан учир хийх явцад үнэхээр жаргалтай байлаа. Ялангуяа тулаан ба дэлгэц, дуу чимээнд бүх чадлаа зориуллаа” гэж хэлжээ. Мөн Wonder Woman (Галь Гадот) гарах ба танилцуулга бичлэгээр үзэл баримтлалаа тэлэх ажээ. 

“Шазам!: Бурхдын Хилэн” кино 4DX, DolbyAtmos форматаар яг одоо кино театруудад гарч байна. Кино 131 минут үргэлжилнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Холли Бэйли өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тави...
Америкийн кино шүүмжлэгчид болон кино мэргэжилтнүүд 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Лос-Анжелес хот...
user
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” к...
BTS хамтлагийн Жиминий оролцсон “Галзуу хурд 10” киноны дуу аль хэдийн ярианы халуухан сэдвүүдийн н...
user
Крис Прэтт “Галактикийн хамгаалагчид 3”-ыг үзэх эр...
“Галактикийн хамгаалагчид 3” кино Гамораг алдаж уйтгар гунигт автсан Питер Квил аюулд унасан галакт...
user
Нинтендогийн дараагийн бүтээл Зелда?
Видео тоглоомын зохиолоор бүтээгдсэн “The Super Mario Bros. Movie” киногоор дэлхий дахины орлогоос...
user
“Галактикийн хамгаалагчид 3” киног сайнаар үнэлж,...
Сүүлийн үед гаднын сайтуудад “Хамгаалагчид 3” киног магтсан сэтгэгдэл их байна. “Digital Spy”-ийн Я...
user
“Галактикийн хамгаалагчид 3” томоожиж, төлөвшсөн Г...
2023 оны 05-р сард нээлтээ хийх “Галактикийн хамгаалагчид 3” киноны шинэ трэйлер цацагдлаа. Тус трэ...
user
Удахгүй нээлтээ хийх “Хүн-Аалз: Аалзны Ертөнцөөр”...
“Sony pictures” 2023 оны 04-р сарын 04-ний өдөр албан ёсны олон нийтийн сувгаараа “Хүн-Аалз: Аалзны...
user
“The Super Mario Bros. Movie”, “Галзуу хурд 10” “Г...
“The Super Mario Bros. Movie”, “Галактикийн хамгаалагчид 3”, “Галзуу хурд 10” гээд үнэхээр үзүүштэ...
user
“Галактикийн хамгаалагчид 3” хамгийн их хүлээлт үү...
Цувралууд нь дэлхий дахинаас 1,637,100,000 долларын орлого олж, байлдан дагуулж байсан “Галактикийн...
user
“Усан дотор ** цагийн зураг авалт хийсэн”... Лусын...
Холли Бэйли бяцхан лусын дагиныг маш олон хүн үзнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. 2023 оны 03-р...
user
30 жилийн дараа кино театруудын том дэлгэцнээ... “...
Супер Марио ах дүүс кино театруудын дэлгэцнээ 30 жилийн дараа гарах гэж байна. “The Super Mario Bro...
user
Стрессгүй, хөгжилтэй дүрүүдийн тулаан... “Dungeons...
Юуг ч төгс хийж чаддаггүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг багийнхны хөгжилтэй адал явдлыг дүрсэлсэн...
user
“Галактикийн хамгаалагчид”-ын Жеймс Ганн, “Супермэ...
Марвелын “Галактикийн хамгаалагчид” цувралаар алдаршсан Жеймс Ганн найруулагч DC-ийн төлөөлөх баата...
user
Том Круз “The Flash” киног магтаж, найруулагчид нь...
Том Круз DC-ийн баатартай “The Flash” киног өндрөөр үнэлжээ. “The Hollywood Reporter” сайтад 2023 о...
user
Мөөгний хаант улсыг хамгаал... “Super Mario Bros....
Тоглоомыг нь мэдэхгүй ч дүрийг нь сайн мэдэх дэлхий дахинаа алдартай Нинтендогийн видео тоглоом “Су...
Bluemon tower, 8th floor, Sambuu street-32, Baga toiruu, 8th khoroo Sukhbaatar district, Ulaanbaatar

© 2019-2020 , Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. developed by AJU