Reporter
...
...
Стрессгүй, хөгжилтэй дүрүүдийн тулаан... “Dungeons & Dragons: Honor Among Thieves” кино
2023-03-29 07:58:23

Юуг ч төгс хийж чаддаггүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг багийнхны хөгжилтэй адал явдлыг дүрсэлсэн “Dungeons & Dragons: Honor Among Thieves” кино 2023 оны 03-р сарын 31-ний өдөр нээлтээ хийнэ. Асар том хот улс Невервинтерт өрнөх ер бусын олдворын эрэлд гарч буй хулгайчдын тухай өгүүлэх ажээ. Тус кино шоронд хоригдож байгаа Эдгин, Холгаар эхэлдэг.

Харперс бүлгийн хүндэт гишүүн байсан Эдгин нэгэн хэргийн улмаас хулгайч нэр зүүдэг. Тухайн үед Эдгин, Софинагийн хүсэлтээр Холга, шидтэн Саймон, луйварчин Форжтой хамт Кориний агуулахад нууцаар нэвтрэх боловч, Софина тэднээс урваснаар шоронд хоригддог. Нарийн арга сэдэн Холгатай хамт шоронгоос оргосон Эдгин эрхэм хүмүүстэйгээ дахин уулзаж, Дахин амилуулах пайзыг эргүүлж авахын тулд өөрийн багийг бүрдүүлж эхэлдэг.


Ямар нэгэн зүйлээр дутмаг багийн гишүүд ахин дахин бүтэлгүйтсээр урагшилдаг. Ялангуяа хөнгөн хэлбэрийн хошин байдлыг агуулсан хэдий ч, тулааны хүнд хэлбэрийг тусгаснаас гадна, уламжлалт уран зөгнөлт киноны уур амьсгалыг амилуулсан байна. 

Олон тулаант киногоор өөрийгөө баталсан Крис Пайн нь бард шиг хөнгөн шингэн тулалдаж, Мишель Родригес варвар шиг ширүүн тулааныг харуулах ажээ. Онцгойлон олон төрлийн амьтан болж өөрчлөгддөг друидын хувирал, тулаан анхаарал ихээр татах аж.

Мөн авьяасаа нээгээгүй шидтэн “Саймон” (Жастис Смит), сонирхолгүй байдлаас бусдыг бүгдийг төгс эзэмшсэн паладин “Зэнк” (Реге-Жан Пейж), луйварчин зальт этгээд “Форж” (Хью Грант), хүчит шидтэн “Софина” (Дейзи Хед) гээд дүр бүр өөрийн гэсэн онцлогтой ажээ.


Шар шувуу толгойтой, өдөн биетэй баавгай болж хувирдаг “Шар шувуун баавгай”, чулуу шүршин аюул учруулагч “Драгон Лакор”, тархи идэж биеийг нь захирдаг махчин “Локнон”, гүн агуйгаас сэрсэн аварга том, тарган улаан “Темберсауд” гэх зэрэгтэй адил уран зөгнөлт тоглоомд дурлагсдад дасал болсон бүтээл, санаанууд бас гарч ирэх нь үнэхээр сэтгэл баясгамаар гэлтэй.   

“Dungeons & Dragons: Honor Among Thieves” кино 2023 оны 03-р сарын 31-ний өдөр нээлтээ хийнэ. Кино 134 минут үргэлжилнэ. 

Зургийн эх сурвалж: Paramount pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Avengers: Doomsday кинонд Ахмад Америк нэгдэнэ
Авенжерс цувралын шинэ анги Avengers: Doomsday кинонд Ахмад Америк(Крис Эванс) эргэн ирнэ.Avengers:...
user
Яагаад кино театр хэрэгтэйг “Аватар” яруу тодоор х...
Яагаад кино театр хэрэгтэй гэж?“Аватар: Гал ба үнс(Аватар 3)” энэ асуултад хариуллаа. “Аватар 3” ки...
user
152м аварга том далайн залхаг… “Аватар: Гал ба үнс...
Шив шинэ Пандораг нээн харуулах “Аватар: Гал ба үнс” хэмжээ, төсөөллийн хувьд өмнөх ангиудаа давж...
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...