Reporter
...
...
Гал Эмберийн царайнаас авхуулаад ус Вэйдийн үс гээд... “Элементийн эзэд”-ийн дуу алдуулам байдал
2023-07-18 02:12:10

“Элементийн эзэд” анимейшн нь гал, ус, агаар, шороо гэсэн 4 элемент амьдардаг Элементийн хотод овсгоо самбаатай, гал шиг хүсэл тэмүүлэл дүүрэн Эмбер нь сэргэлэн цовоо, сэтгэл хөдлөл ихтэй, ус шиг урсан амьдрах Вэйдтэй тааралдаж, түүнээс хойш дотно найзууд болж, улмаар өөрийнхөө шинэ боломж бололцоог нээн олдог тухай өгүүлэх ажээ.

Эмбер нь киноны турш байнга хувирч өөрчлөгддөг элемент шигээ сэтгэл хөдлөл нь галын хэлбэр төрхөөр бүгд илэрхийлэгдэж байхад анхаарчээ. И Чэён хүүхэлдэйн кино бүтээгч “Эмберийг харуулахын тулд онцгойлон тунгалаг байдал, овор хэмжээ, гэрлийн тусгалд их анхаарсан.


Эдгээр зүйлсээр галын дүрэлзэх байдлыг илэрхийлж, Эмберийн хөдөлгөөнөөс хамааран галын цог тэнгэр өөд оргилохоор мөн илэрхийлсэн.” гэжээ. Зураг авалт, гэрэлтүүлгийг хариуцагч Жан-Клод Калаш “Эмбер уурлахад галын хэмжээг илүү ихэсгэж болох боловч, хэтэрхий ихэсгэвэл болохгүй.

Тиймд нарийн тодорхой илэрхийлэн харуулахын тулд гэмших мэдрэмж төрөх юм уу, сул дорой байдлыг харуулахдаа галын хэмжээг нь бууруулсан” гэж хэлсэн байна. Байнга гал дүрэлзэж байх, мөн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийн улмаас галын цогийн хэмжээ, өнгө нь хувирч өөрчлөгдөх нь үзэгчид Эмберийн сэтгэл хөдлөлд илүү төвлөрч, сонирхолтой байх болно.  


Усны элементтэй Вэйдийг илэрхийлэхэд маш төвөгтэй байжээ. Дүрийн харагдах байдлыг хөгжүүлэгч зургийн дарга “Вэйдийн үсэнд онцгой анхаарч, сэтгэлээ зориулсан. Усаар бүтээгдсэн гэдгийг санагдуулахын зэрэгцээ, хэтэрхий эмх замбараагүй харагдаж болохгүй.” гэж тайлбарласан байна. Питер Сон найруулагч “Вэйд бол ус, юуг ч нууж чадахгүй.

Тиймд тунгалаг, өнгөгүй байх шаардлагатай. Хөдөлгөөн нь хэт удаан байвал цэлцгэнүүр шиг харагдсан учир гэрэлтүүлгээр тест хийхдээ тув тунгалаг харагдахаар болгосон.” гэж мэдэгджээ.

Агаар Гейлийг илэрхийлэхдээ “Толгой, хацар, аманд өтгөн үүлний өтгөн, сийрэг байдлаар хэр зэрэг том болохыг харуулах зааварчилгааг аваад ажлаа эхэлсэн.” гээд “Замхраад эргэн хэлбэр дүрстэй болох үзэгдлийг харуулахдаа өтгөн үүлийг ашигласан.” гэж онцолсон байна. Шороо Клод нь бэхжээгүй хатуу биетээс бүрдэх тул бусад дүрүүдээс ашиглах материал, хөдөлгөөн нь өөр учир маш их санаа зовоожээ.


Киноны баг “Шороогоор дүрсэлсэн дүрүүд биеэс нь ургамал ургах нь үнэхээр сонирхолтой байдаг. Ургамал нь чимэглэл, бас хувцасны үүргийг гүйцэтгэх ба биед нь царс мод, алимын мод, шилмүүст мод, шугуйн цэцэгс ургаж олон төрлийн модод алаглах байдлаар илэрхийлсэн.” гэж мэдэгдсэн байна. 

“Элементийн эзэд” яг одоо кино театруудад. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...