Роберт Дауни Жуниор өөрийн тоглосон шинэ бүтээл “Оппенхаймер” киног магтжээ.
Холливудын жүжигчин Роберт Дауни Жуниор саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Кристофер Нолан найруулагчийн “Оппенхаймер” киног магтаж, олон жил “Төмөр хүн”-д тоглосон маань жүжиглэлтэд нөлөөлөх вий гэж санаа зовж байсан.” хэмээсэн байна.
Тэрээр 2008 онд “Төмөр хүн”-ээр анх MCU(Marvel Cinematic Universe)-тэй хамтарснаас хойш 2019 оны “Авенжерс: Эцсийн тулаан” хүртэл 11 жил Тони Старкийн дүрийг бүтээжээ. Гэвч тэрээр “11 жил нэг л дүрийг бүтээжээ. Энэ нь намайг өөрийн гэсэн өвөрмөц өөр дүрийг бүтээх чадвар, боломжийг хаагаад байгаа юм биш биз гэж үргэлж түгшээж, санаа зовоож байсан.” гээд “Булчин маань агшчихаагүй байгаа гэдгээ мэдэхийг хүссэн.” гэсэн байна.
Улмаар “Кристофер Нолан найруулагч “Оппенхаймер”-т өөр булчингаа ашиглан тоглохыг санал болгосон. Өмнө нь “Төмөр хүн”-ийг бүтээхэд хэрэглэж байсан зүйлсээ хаяцгаая гэсэн юм.” хэмээн нэмж хэлсэн байна. Роберт Дауни Жуниор мөн “Оппенхаймер” киноны талаар маш итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр тус кинонд Америкийн Цөмийн эрчим хүчний зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүн “Льюис Штраусс”-ийн дүрийг бүтээсэн байна. Роберт Дауни Жуниор саяхан болсон урьдчилсан үзэлтийн үеэр “Товчхон хэлье. Миний тоглосон кинонуудаас үнэхээр хамгийн шилдэг нь.
Та бүхэн ч бас надтай адил мэдрэмжийг хурдан мэдрээсэй хэмээн хүсэж байна.” гээд “Та бүхэн ямар хүлээлттэй байгааг мэдэхгүй ч, тэр хүлээлтийг давах болно. Кристофер Нолан бол үнэхээр лут хүн.” гэж магтсан байна. “Оппенхаймер”-т дэлхийг аврахын тулд дэлхий ертөнцийг сүйтгэх аюулыг хянах ёстой суут ухаант эрдэмтний цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төслийн талаар өгүүлэх ажээ.
Тус кино 2023 оны 07 сарын 21-ний өдөр кино театруудад нээлтээ хийнэ.
Зургийн эх сурвалж: Universal pictures