Reporter
...
...
Жейсон Стейтем “Мег 2: Далайн Гүнээс” киногоор үзэгчидтэйгээ дахин уулзах болно.
2023-07-31 01:55:11

Илүү ширүүн, үзүүштэй тулаан ихтэй, энэ зун кино театруудыг байлдан дагуулах “Мег 2: Далайн Гүнээс” киноны үндсэн постер, трэйлер цацагдлаа. Тус кинонд дэлхийн хамгийн гүн хэсэг Марианы хонхор, хамгийн хэрцгий махчин загас амьдардаг тэрхүү газарт шумбагч Жонас (Жейсон Стейтем) нь илүү догшин, илүү том, илүү олон мегтэй ширүүн тулааныг өрнүүлэх тулаант, адал явдалт кино юм.

Олон нийтэд цацагдсан үндсэн постерт усны давлагаа зүсэн явах Жонас, түүнийг мөшгөх мегийн дүр төрх анхаарал татах ажээ. Дэлгэцийг бүхэлд нь дүүргэх мег нь бүгдийг залгих мэт амаа томоор ангайлган шүдээ арзайлгах нь үзэж буй хүмүүсийг түгшээх аж.


Өмнөх ангийн үргэлжлэл болгож мегтэй дахин тааралдсан Жонас нь зугтаж байгаа боловч нэг гартаа зэвсэг барин эрс шийдэмгий байх ба тэрхүү амь эрссэн тулааны ялагч хэн байх вэ гэдэг нь сонирхол татаж байна. Харин трэйлерт хуурай газрыг ноёлсон Тираннозавраас ч том, догшин мегийн байдал нь сүрдэм. Хүмүүсийг аврахын тулд дахин гарч ирсэн тэнгисийн цэрэг асан шилдэг шумбагч Жонас, хүчирхэг мегтэй тулалдан сэтгэлийг түгшээх болно.


“Ганцаараа биш” гэсэн үгтэй хамт далайд махчин загасны хоолойг барих аварга том наймаалж “Мега Наймаалж” гарч ирнэ. Мегтэй хамт далайн гүн дэх төрөл бүрийн амьтад, шинэчлэгдэн сайжирсан байдал нь үнэхээр хүлээлт үүсгэж байна.   

“Мег 2: Далайн Гүнээс” кино 2023 оны 08 сарын 04-ний өдөр кино театруудад нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...