Reporter
...
...
“Kingsman” чадвар хэвээрээ... Мэттью Вон найруулагчийн шинэ кино “Argylle”
2024-02-01 08:07:19

Вон найруулагчийн шинэ бүтээл “Argylle”-д ч бас үзэгчдийн тархинд удаан хоногшиж үлдэх үзэгдэл гарна. Энэ удаагийн бүтээлийн гол дүр “дунд насны царайлаг залуу” бус, амьдралдаа нэг ч удаа хүнтэй гар зөрүүлж үзээгүй мэт 30 гаран насны эмэгтэй Элли (Брайс Даллас Ховард) юм.

Цайны газарт ажиллаж байгаад тагнуулчтай роман “Argylle”-аар богино хугацаанд шилдэг борлуулалттай зохиолын зохиолч болсон тэрээр шинэ бүлгээ дуусгаад байна. Гэвч ээж Рут (Кэтрин О’Хара)-д нь төгсгөлийн хэсэг таалагддаггүй.

Тиймд Элли түүнээс зөвлөгөө авахаар гэр лүү нь явах галт тэрэгт сууна. Энэ үеэс эгэл жирийн байсан Эллигийн амьдрал алга урвуулах төдийд өөрчлөгддөг. Галт тэрэгний зорчигчид гэнэт л Элли руу дайрч эхэлдэг.


Анх удаа тааралдаж байгаа залуу Эйдэн (Сам Роквэлл) түүнийг авардаг боловч Эллигийн  төсөөлж байсан хээнцэр тагнуулчийн төрхөөс тэс өөр байсан учир итгэл төрдөггүй. Нүднийх нь өмнө тагнуулчид зодолдож байгаад итгэхэд бэрх боловч, Эйдэн үнэхээр хачирхалтай зүйлийг Эллид хэлдэг. Тэр нь Эллигийн номын үйл явдал бодит амьдрал дээр биеллээ олсноор дэлхийн бүх тагнуулчдын бай болоод байгаа ажээ. 


Киноны эхэнд жирийн тагнуулчтай эхэлсэн кино дунд хэсгээсээ тэс өөр болж, үзэгчдийг түгшүүлэх аж. Элли, Эйдэн нарын тийнхүү хайж тэнүүчилж байсан жинхэнэ Аргайлийн бодит төрхийг мэдэх хүн тийм ч олон биш. Эллигийн бичсэн “Argylle” романы дүрүүд ч бас гарна гэдэг нь сонирхол татаж байна.

Уг романд дэлхийн шилдэг тагнуулч Аргайл(Хенри Кавил), хүч чадлаараа сайрхах түүний хамтрагч Вайт (Жон Сина) нар өөрсдөдөө маш их эрддэг. Харин дэлхийд бодитоор байдаг тагнуулч Эйдэн нь нийгмийн харилцаа муутай хөрш ах. Булчин шөрмөсгүйн дээр архи үнэртүүлсэн боловч, Эллитэй тулалдахдаа маш сайн гар нийлдэг.


Эллигийн муур Альфи нь өхөөрдөм төрхтэй бөгөөд гол дүрээс илүү үзэгчдийн анхаарлыг татах ажээ. Жүжигчид үнэхээр ямар ч өөгүй сайн тогложээ. Ялангуяа Эллигийн дүрийг бүтээсэн Хорвард өөр хүн оронд нь тоглочхов уу гэж андуурмаар маш сайн жүжиглэсэн байна. “Kingsman”-д тоглосон Самуэл.Л Жексон, София Бутелла нар өвөрмөц дүрээр тус кинонд гарах аж. Дур булаам тагнуулчийн дүрд хувирсан поп од Дуа Липа ч бас сайн жүжиглэжээ.

“Argylle” кино 2024 оны 02 сарын 2-оос кино театруудад. 

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...