Reporter
...
...
“Dune: Part Two” үзэх 3 шалтгаан
2024-02-26 02:24:30

#1. Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер гээд... Холливудын шилдгүүдийн сонгон шалгаруулалт 

Өөрийн чадварыг ухаарсан Пол(Тимоти Шаламэ) өшөө авахын тулд гарсан аялалд зоригт дайчны хувь тавиланг хайх тухай өгүүлдэг тулаант блокбастер “Dune: Part Two 2” (найруулагч Денис Вильнев) кино нь шилдэг залуу жүжигчин Тимоти Шаламэ, Зэндэяа, Остин Батлер, Стеллан Скарсгард, мөн Ребекка Фергюсон, Хавьер Бардем, Дэйв Батиста зэрэг Холливудын томоохон төлөөллүүд тоглосон бүтээл юм. 

Энэхүү кинонд шинээр гарч ирж “DUNE”-ий ертөнцийг үзэх үзлийг өргөжүүлсэн шинэ дүр хийгээд Харконнен удмын залгамжлагч Фэйд-Раутагийн дүрийг бүтээсэн Остин Батлер, эзэн хааны охин Ирулан гүнжийн дүрийг бүтээсэн Флоренс Пью, хатагтай Маргогийн дүрийг бүтээсэн Лэа Сейду нар нэгдэн гайхалтай түүхийг өгүүлэх аж. Тус бүтээлд киног урьдчилан үзсэн гадаадын нэртэй хэвлэлүүдэд “1-р ангиас хавьгүй илүү чанартай, тулаан ихтэй, сайжирсан байна.”, “Тимоти Шаламэ, Зэндэяа гээд жүжигчид гайхалтай жүжиглэжээ.”, “Агуу сүр жавхлантай найруулга, итгэж  болох жүжигчдийн чин сэтгэлийн жүжиглэлт”, “Өмнөх ангиас илүү гүн гүнзгий түүхийг өгүүлж, нарийвчлал сайтай байна.” гэх зэргээр сэтгэгдлээ үлдээсэн байна. 


#2. Холливудын суут найруулагч, Денис Вильневийн хүргэх агуу ертөнцийг үзэх үзэл

“Dune: Part Two” нь Холливудын хүлээн зөвшөөрсөн суут найруулагч Денис Вильневийн найруулсан кино “Dune”(2021)-ий хоёр дахь цуврал юм. Өмнөх анги болох “Dune” нь цар тахлын үед гарсан боловч бокс оффисын орлого нь 400 гаруй сая долларт хүрч, сонирхолтой бүтээл гэдгээ нотолж, Алтан бөмбөрцөг, Академийн шагнал гардуулах ёслол, Critics Choice Awards зэрэг гадаадын нэртэй кино наадмуудад нэр дэвшиж, ямар бүтээл вэ гэдгээ батлан харуулсан билээ. 

Ийнхүү гайхалтай амжилтыг авчирсан “Dune”-ийн хоёр дахь цуврал болохынхоо хувьд илүү нэг шат ахисан киноны ертөнцийг үзэх үзлийг агуулж, “Денис Вильнев найруулагч дахин өөрийнхөө хязгаарыг давав. Сэтгэл түгшээсэн гоёмсог кино бүтээл.”, “Денис Вильнев амлалтдаа хүрлээ. “Dune: Part two” хүчтэй, түүхийг хүүрнэсэн, илүү агуу бүтээл болжээ.”, “Денис Вильнев мандтугай. Энэ киноны бүрэн төгс байдал мандтугай.”, “Денис Вильнев найруулагчийн харуулах хамгийн сэтгэл татам блокбастер кино.” гэх зэргээр магтаал тасрахгүй байна.


#3. Элсэн гараг Арракис, бодит байршилд кино зураг авч бүрэн буулгав

“Dune: Part Two” нь Итали, Арабын Нэгдсэн Эмират Улс, Йордан гээд дэлхийн олон улсуудыг дэлгэцнээ бүрэн харуулах ажээ. Ялангуяа маш чамин нарийвчлалыг буулгасан цөлийн гараг Арракис нь бодит газар кино зургийг авсан байна. Арабын хөндийн ойролцоох ас-Сик гэх үзэсгэлэнт хадан хавцал, Арабын Нэгдсэн Эмират Улс элсэн тасархай зэрэг газруудад кино зургийг авсан байна. 

Мөн түүнчлэн ялгавартай байдлыг харуулахын тулд өмнөх ангид зураг авсан байршлуудаас татгалзаж, “Dune” цувралын өвөрмөц уур амьсгалыг үргэлжлүүлэх боловч шөнийн үзэмж, шинэ байгалийн үзэмж, шинэ газар нутгаар ертөнцийг үзэх үзлээ үзэгчдэд хүргэхээр зорьсон байна. Ийнхүү дэлгэцнээ амжилттай буулгасан байдлыг “Ухаан балартуулам, урьд хожим байгаагүй шилдэг кино.”, “Шинэ агуу бүтээл төрлөө.”, “Гоёмсог, үзүүштэй, үзэсгэлэнтэй.”, “Кино үргэлжлэх хугацаа богино байгаа нь үнэхээр харамсмаар.”, “Киног биеэрээ бүрэн мэдрэв.”, “Өмнө ангиасаа илүү нарийвчлалтай.” гэх зэргээр магтаал үргэлжилж, дэлхий дахины анхаарлыг татаж буй хүлээлт үүсгэсэн бүтээл гэдгээ нотлоод байна. 

“Dune: Part Two” кино 2024 оны 03-р сарын 01-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...
user
Марвелын аврагч “Deadpool & Wolverine” ирлээ
“Deadpool & Wolverine” (Шон Леви найруулагч) киноны гол постер цацагдлаа. Постерт Deadpool (Райа...
user
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явд...
Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан...
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Хо...
2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Ди...