Reporter
...
...
“The Garfield Movie”, “Inside Out 2”, “Moana 2” Холливудын анимэйшний дараагийн ангиуд үргэлжлэх болно
2024-04-29 03:33:45

2024 оны 03-р сарын 08-ны өдөр эргэн ирсэн “Кун Фу Панда 4”-өөр эхэлсэн Пиксарын “Inside Out 2”, Диснейн “Moana 2”-ын дараагийн анги ээлж дараалан нээлтээ хийх гэж байгаа бөгөөд энэхүү анимэйшнүүд кино театруудыг байлдан дагуулах ажээ. 

Юун түрүүнд хүлээлт үүсгэж байгаа бүтээл бол 2024 оны 06-р сарын 14-ний өдөр нээлтээ хийх “Inside Out 2” юм. Баяр хөөр, уйтгар гуниг гэх мэт хүний олон янзын сэтгэл хөдлөлийг дүрээр илэрхийлсэн 2015 онд олны хүртээл болсон “Inside Out”-ийн дараагийн анги 9 жилийн дараа эргэж ирж байна. Өмнөх ангид гарч байсан 5 төрлийн сэтгэл хөдлөл дээр түгшүүр, сандрал, атаархал, уйтгар гэх мэт шинэ сэтгэл хөдлөлийг нэмж, шилжилтийн нас нь дөхсөн гол дүр Райлигийн дотоод сэтгэлийг уран яруу дүрслэх ажээ. 


2023 оны 11-р сард олон нийтэд анх цацагдсан трэйлер нь цацагдсанаас 24 цагийн дотор 15.7 сая үзэлтийн амжилтыг тогтоож, “FROZEN”-ийг ардаа орхиж Дисней – Пиксар анимэйшний трэйлерийн урьд хожид байгаагүй хамгийн богино хугацаанд хамгийн их хүн үзсэн амжилтыг үзүүлж, кино ямар сонирхолтой болохыг нотолсон байна. 

Тус анимэйшн гарахаас өмнө 2024 оны 05-р сарын 23-нд “The Garfield Movie” кинотеатруудад гарах аж. 1978 оноос өнөө хүртэл 45 дахь жилдээ “The Garfield” комикоор хийж байгаа бүтээл бөгөөд 2004 онд нээлтээ хийсэн уран сайхны кино гарсанаас 20 жилийн дараа кинотеатрт гарах анимэйшн юм. Гадагшаа огт гарч үзээгүй гэрийн муур Гарфилд анх удаа гадаа хаягдсанаар эхлэх бартаат аяллыг дүрслэх ажээ.  


“Галактикийн хамгаалагчид” цуврал, “Супер Марио ах дүүс”, “Юрийн галавын ертөнц” цуврал гэх зэрэг жанрыг давж, олны хайр хүндлэлийг хүртээд байгаа жүжигчин Крис Прэтт “Гарфилд”-ын дууг оруулах аж. Гарфилдын аав, эрх чөлөөт муур “Вик”-ийн дууг Марвелын цуврал гэх зэрэг олон бүтээлд өөрийн оршин байгааг илт давуу харуулсан Самуэл Л.Жэксон, Гарфилдын эзэн “Жон”-ы дууг “X-men” цуврал, “Mad Max: Fury Road”-ийн Николис Холт оруулж хүлээлт үүсгэж байна. 

2024 оны 11-р сард хараал хүртсэн Мотунуй арлыг аврахын тулд алс холын далай уруу явсан Моана охины түүхийг дүрсэлсэн 2016 онд нээлтээ хийсэн Диснейн анимэйшн “Моана”-гийн дараагийн анги 8 жилийн дараа нээлтээ хийх нь ээ. Юуны талаар өгүүлэх тодорхой биш байгаа боловч, 2024 оны 3-р сард Дисней компани ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр 1-р ангиас илүү төлөвшсөн Моанагийн дүр төрхийг харуулсан киног анх удаа дэлгэж анхаарлыг татсан билээ. 

Зургийн эх сурвалж: Sony pictures, Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...
user
“Харийнхан” цувралын хувьслыг үзэх үү?... “Харийнх...
“Харийнхан” цувралын шинэ анги “Харийнхан: Ромулус” кино 2024 оны 08-р сард нээлтээ хийнэ.“Харийнха...
user
Гамшгийн тухай өгүүлэх “Үхлийн хар салхинууд” кино...
“Twisters” буюу “Үхлийн хар салхинууд” кино нь 1996 онд Торнадог судалж буй цаг уур судлаачдын түүх...
user
“Месси англиар?” “Муу залуус: Үүрд хамтдаа” камео(...
Лионель Месси (Inter Miami CF) Холливудын кинонд тогложээ. Английн өдөр тутмын сонин “Dailymail”-д...
user
Марвелын аврагч “Deadpool & Wolverine” ирлээ
“Deadpool & Wolverine” (Шон Леви найруулагч) киноны гол постер цацагдлаа. Постерт Deadpool (Райа...
user
Жудаггүй боловч үзэн ядаж үл чадах муурны адал явд...
Гэрийн бүх эд зүйлсийг сүйтгэсэн хэрнээ огт санаа зовсон шинжгүй, хүнийг түлхчихээд хамгийн сайхан...
user
Олон төрлийн сэтгэл хөдлөл Inside Out 2”, 2024 оны...
“Inside Out”-ийн хоёр дахь түүх дэлгэцнээ гарах гэж байна. “Inside Out 2”-т 13 настай Райлигийн тол...
user
Эмили Блант ♥ Райан Гослин... “THE FALL GUY”
“The Fall Guy” (найруулагч Дэвид Литч) кино орлон тоглогч (Fall Guy) Кольт (Райан Гослин)-ын хошигн...