Lee Cronin’s The Mummy 4-р сарын 17-нд нээлтээ хийнэ. Гэрийнхээ хашаанаас ор мөргүй алга болсон охин 8 жилийн дараа мумми болж эргэн ирснээр гэр бүл нь эртний хараалын дайрлагад өртөж байгаа тухай тус кинонд өгүүлнэ.
Аймшгийн киноны гол төлөөлөл Жэймс Ван, Блүмхаус продакшн хамтарсан нь айдас хүйдэст хорхойсогч үзэгчдийн анхаарлыг нэгэнт татжээ.
Найруулагч Жэймс Ван бол цагтаа аймшгийн кино ертөнцийг доргиосон Saw бүтээлээрээ алдартай найруулагч, продюсер. Saw киног амжилт олсны дараа ерөнхий продюсероор ажилласан Saw X кино нь ч гэсэн франчайзын шинэ амжилтын загварыг анх нээсэн гавьяатан гэж болно. Мөн The Conjuring цувралд ер бусын айдсыг баялаг өгүүлэмж, нарийн тооцоолол бүхий цочир үйлдлээр мэдрүүлж чадсанаараа нэртэй. Annabelle, The Nun цувралуудыг багтаасан The Conjuring Universe кино ертөнцийг шинээр үүсгэж, аймшгийн төрөлд бас тусгай кино ертөнц байж болохыг амжилттай харуулсан.
Тэгвэл Блүмхаус продакшнаас Paranormal Activity, Get Out, M3GAN гэх мэт анхаарал татсан кино бүтээлүүд туурвиж, аймшгийн киноны чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн билээ. Insidious цуврал гэр бүлийн түүхийг ер бусын ертөнцтэй холбож, түгшүүрт үзэгдэл, дуу авиа, орон зайн мэдрэмжээр зохиолд улам автуулж аймшгийн киноны чанарыг шинэ шатанд аваачиж чадсан юм.
Эдгээр бүтээлээрээ Блүмхаусынхан өвөрмөц байдал, нийтлэг шинжийг дэлгэцнээ туршиж салбартаа гаршсан хүмүүс гэдгээ нэгэнт нотолсон.
Evil Dead Rise киногоороо үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн Ли Кронин эл киног найруулжээ. Тэрээр муммийн домгийг өөр өнцгөөс тайлбарласан гэгдэн хүлээлт үүсгээд байна.
Дүрүүдэд Жэк Рэйнор, Лайя Коста, Мэй Каламави, Натали Грэйс, Вероника Фалкон нар тоглож байгаа ажээ.
Шинэ айдсыг мэдрүүлэх, аймшгийн киноны мэргэжилтнүүдийн бүтээл Lee Cronin’s The Mummy киног 4-р сарын 17-оос кино театруудын дэлгэцнээс үзээрэй.






