DC-ийн шинэ блокбастер Supergirl кино 6-р сарын 26-нд нээлтээ хийнэ. Саяхан цацагдсан зурагт хуудсанд Supergirl-ийн дүр төрхийг хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц буулгажээ.

Superman, Supergirl хоёрыг бэлгэддэг S үсгийн логоны өмнө зогсож байгаа нь Supergirl  цаашид DC-ийн ертөнцөд хэрхэн нэр нөлөөгөө тэлэхийг зөгнөх мэт. Зэрэг цацагдсан хоёр дахь трэйлерт Supergirl-ийн түүхийг харуулсан байна.

Supergirl яагаад сансар огторгуйд зорчих болсон, Криптотой хэзээ яаж таарсан нь эхлээд гардаг. Залгаад цор ганц гэр бүл, найз нь болсон Криптогийн амь нас аюулд орж, бүх үйл явдлын гол зангилаа болсон Крем(Матиас Шонартс)-ийг мөшгөн Supergirl-ийн замд гарсныг харуулжээ.  

Киног Cruella-д ажиллахдаа дүрийн өвөрмөц өгүүлэмжийг харуулж чадсан найруулагч Крэйг Гиллеспи найруулж байна. Дүрийг тод томруун гаргах онцгой чадвартай болохоор нь DC-ийн ертөнцийн хоёр дахь бүтээл болох Supergirl-ийн түүхийг хэрхэн гаргах бол гэж үзэгчид найдан хүлээсээр.  

Гол дүрийн жүжигчин Милли Алкок HBO-ийн House of the Dragon цувралд тоглож, “Туршлагагүй жүжигчин гэхэд тун чадмаг тоглосон” гэж өндрөөр үнэлэгдэж, 2023 онд Critics' Choice Awards-ын шилдэг туслах дүрийн шагналд нэр дэвшиж байсан ажээ.

Түүнчлэн Aquaman Жэйсон Момоа DC комиксын алдартай дүр болох Лобогийн дүрийг бүтээж байна. Олны анхаарлыг татдаг эдгээр жүжигчид хэрхэн хамтарч тоглох бол гэдэг нь яах аргагүй сонирхол татна.