Toy Story 5 кинонд Бонни ухаалаг таблет Лилипадтай найзалснаар, шинэ сорилттой тулгарсан Жесси, Вүди, Базз нар дахин нэгдэж, хэрхэн хаашаа эргэхийг тааварлашгүй аян замд гарч байгааг өгүүлнэ.
Шинэ ангид ухаалаг таблет Лилипад хуучин тоглоомуудын өрсөлдөгч болно. Бонни Лилипадад дуртай болж, Жесси, Вүди, Базз нар хэцүүхэн байдалд орно.
Сурталчилгааны зурагт хуудсанд “Та нар намайг яах юм?” гэсэн аястай Лилипадыг “Яая даа?” гэж зовнисон хуучин тоглоомуудтай хамт дүрсэлжээ. “Хуучны тоглоом хэрэггүй юү?” гэсэн бичиг орчин үеийн технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлтийг сайтар тусгажээ.
Трэйлерт Бонни Лилипадыг авснаасаа хойш өдөржин дэлгэц ширтэж байгаагаар гардаг. Байдал эвгүйтсэнийг ойлгосон Жесси тусдаа байсан Вүдигээс тусламж хүснэ. Лилипад өөрийгөө Боннид илүү чухал гэх бөгөөд, Жесси харин “Боннид бид хэрэгтэй” гэж хариулж, найзуудтайгаа хамтран тэмцэхээр шийднэ.
Энэ удаа дижиталын эринд ч хувирч өөрчлөгдөшгүй үерхэл нөхөрлөлийн үнэ цэнийг онцлон харуулахыг зорьжээ. Технологи хөгжиж, хуучин тоглоомуудыг хэрхэн шахамдуулж байгааг кинотеатрт очиж үзээрэй.
Цахим сүлжээн дэх сэтгэгдлүүдээс харвал үзэгчид “Вүди, Базз нарын дахиж уулзах нь ээ. Сэтгэл хөдөлчихлөө”, “Яг л бодит байдлыг тусгасан байна” хэмээн ам сайтай байна.
Дисней, Пиксарын шинэ адал явдлыг харуулах Toy Story 5 тун удахгүй 2026 оны 6-р сарын 19-өөс дэлгэцнээ гарна.






