Нэрт найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл The Odyssey киноны хоёр дахь зурагт хуудас, шинэ трэйлер цацагдаж олон орны үзэгчид улам бүр догдлон хүлээсээр.
Шинэ зурагт хуудсанд асар том гал дөл дундах Трояны морины урьд Одиссей(Мэтт Дэймон) зогсож байна. Үүгээрээ Трояны дайнаас хойш эхнэр Пенелопе(Энн Хэтэуэй) нь хүлээн буй төрөлх нутаг Итака руугаа буцахын тулд туулж байгаа хүнд бэрх аяллыг нь бэлгэдэн харуулж байгаа ажээ.
Цуг цацагдсан трэйлерт Трояны дайны дараах эх орондоо буцах аяллыг зонхилон өгүүлдэг. Трэйлер Каллипсо(Чарлз Терон)-той ярьж байгаагаар эхэлж, эргэн ирэхийг нь хүлээсэн Пенелопе, Телемах хоёрыг дооглож тохуурхах Антиной(Роберт Паттинсон) гарч Итакагийн төр хэрхэн үймж байгааг илтгэнэ.
Телемахын дүрд тоглож буй Том Холланд ярилцлагадаа “Үнэхээр гайхалтай. Миний үзэж байсан кинонуудаас хамгийн сонирхолтой нь. Киног үзээд “Энэ хэсгийн зургийг яаж авсан юм бол?” гэж толгойгоо гашилгах болно.” гэж магтсаныг энд дуулгахад таатай байна.
The Odyssey кино Oppenheimer киноноос хойш Кристофер Ноланы найруулж буй бүтээл нь бөгөөд Мэтт Дэймон, Том Холланд, Энн Хэтэуэй, Роберт Паттинсон, Чарлз Терон нарыг баг бүрэлдэхүүндээ багтааж чаджээ.
Түүнчлэн Оскарын 3 удаагийн хөгжмийн найруулгын шагналт Людвиг Йеранссон ч ур чадвараа дахин нэг удаа нотлон харуулахад бэлэн болжээ.
Кино 7-р сарын 17-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.






