Spider-Man: Homecoming, Spider-Man: Far From Home, Spider-Man: No Way Home цуврал ангиудаараа ихээхэн амжилт олсон хүн аалзын шинэ түүхийг өгүүлэх кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна.
Саяхан цацагдсан шинэ зурагт хуудсанд нүүрээ халхалсан Питер Паркер(Том Холланд) малгайтай цамцны цаанаас өмсгөл нь харагдах ажээ. Питер Паркерыг бараг бүгд мартсан гэдгийг ийм байдлаар харуулсан нь содон шийдэл болжээ.
Энэхүү зурагт хуудас 4-р сарын 2 төрлийн тизер зурагт хуудаснаасаа харагдах байдал, уур амьсгалаар өөр өнгө төрхийг илэрхийлж шүтэн бишрэгчдээ сурмагаар урин дуудаж байна. Spider-Man: Brand New Day киноны трэйлер 24 цагийн дотор давхардсан тоогоор 718 сая хүнд хүрч, цаашид амжилтаа ахиулж киноны түүхэнд анх удаа 1 тэрбум хүнд хүрлээ.
Ингэснээр энэ оны 7-р сарын хамгийн их хүлээлттэй бүтээл хэмээн зүй ёсоор нэр цохогдож байна. Shang-Chi and the Legend of the Ten Rings киногоороо тулааны хэсгийг чадварлаг харуулсан найруулагч Дестин Дэниел Креттон тус киног найруулж, Том Холланд дахин Питер Паркер буюу хүн аалзын дүрийг бүтээнэ.
Spider-Man: Brand New Day 7-р сарын 31-нд нээлтээ хийнэ.






