Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агнуулна” зураг авалтын бичлэг цацагдлаа.
Predator: Badlands кинонд амьтай бүхний амийг залгигч Үхлийн нутаг, тэндхийн хамгийн зартай ангууч Калискыг агнахаар араатан Дек, хүн дүрст робот Тиа нар амь биеэрээ дэнчин тавьж хамтдаа тэмцэж байгааг өгүүлнэ.
Найруулагч Дэн Трахтенберг тухайн цувралд анх удаа араатны байр сууринаас үйл явдал өрнөх Predator: Badlands киноны талаар “Өмнөх ангиас хойш шинэ анги хийх хүслээ орхиогүй. Муу нэртэй араатны яс чанарыг таних сорилт шалгуураар чухал хэн бэ гэдгийг нь харуулах болно.” гэв. Гол дүр араатан Декийг сорьж шалгах зүйл нь Үхлийн нутаг. Энэ газар амьтай бүхэнд заналхийлэгчид хаа сайгүй оршино.
Дэн Трахтенберг “Дек ой тойнд багтамгүй амьтадтай тэмцэхээр үл барам Үхлийн нутагтай ч тэмцэх хэрэгтэй боллоо.” гэж хэлсэн нь өмнөх ангид гарч байгаагүй том үзэл санаа, өргөн орон зай үзэгчдийг хүлээж байгааг илэрхийлж байна. Тиагийн дүрд тоглосон Эл Фэннинг “Дек Вэйлэнд-Ютанигийн бүтээсэн робот хүн Тиатай таарна.” гэж мэдэгдсэнээс үзвэл Үхлийн нутагт Тиатай санамсаргүй тааралдаж хамтрах ажээ. Араатан, робот хоёрын хамтрал бол урьд хожид байгаагүй шинэ харилцаа учраас өөрийн эрхгүй анхаарал татна.
Араатан Декийн дүрд тоглосон Димитриус Шустер-Колоаматанги “Найруулагч Дэн Трахтенберг өөрөө араатны улаан фэн. Киноны өгүүлэмж, үзэл санаанд байж болох бүх сэтгэл зүрхээ зориулсан. Зураг авалтын явцад “Пээ, театрын дэлгэцээр янзтай харагдах юм байна даа!” гэж бодогдсон гэсэн.” гэж бахдан хэлж, Predator: Badlands кино үнэхээр дэлгэцийг чимэх кино болсныг сануулж үзэгчдийн хүлээлтийг улам ихэсгэжээ. Найруулагч Дэн Трахтенберг бас “Том дэлгэцнээс уулга алдам адал явдлыг үзэж мэдрээрэй. Урьд нь дэмжиж байгаагүй дүрээ дэмжих нь ч гэсэн үзэгчдэд содон сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой.” гэж хэлэн гэртээ биш кино театрыг зориуд зорин очиж үзээрэй хэмээн хүссэн байдаг шүү.
Predator: Badlands киног 11 сарын 1-нд нээнэ.