Reporter
...
...
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сарын 21-нд нээнэ
2025-09-15 01:57:42

Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны түүхэнд Mamma Mia! киноны араас бичигдэх амжилт олсноор зогсохгүй 97 дахь удаагийн Оскарын кино наадамд 10 төрөлд нэр дэвшиж зураглал, хувцасны төрөлд шагнал хүртэж, киноны дууны борлуулалтаар Billboard 200 жагсаалтын 2-т бичигдэн олныг шагшуулсан бүтээл билээ. 

Эхний ангид жинхэнэ хүчээ нээж илрүүлж чадаагүй Элфаба(Синтия Эриво), хэн гэдгээ таньж амжаагүй Глинда(Ариана Гранде) нар харилцан адилгүй хэрнээ дотносож сорилт шалгуур, адал явдалтай учирч байгаа тухай гардаг бол, энэ удаа 2-р анги болох Wicked: For Good -д шидтэн хатагтай Морриблд нийтийн дайсан гэж адлагдан хэцүүхэн байдалд орсон Элфаба, түүнд түшиг болсон Глинда нар томоохон бэрхшээлийн ард хэрхэн гарч байгааг харуулна.

Wicked: For Good киноны дэд гарчиг For Good нь эх мюзиклийн алдарт дуэт дууны нэр. Баруун зүгийн муу ёрын шулам гэгдэж зовж шаналсан Элфаба, түүний цорын ганц үнэнч найз Глинда нар яаж хувьсаж өөрчлөгдөх нь үзэгчдийн сонирхлыг татах нь дамжиггүй.


Нээлтийн мэдээтэй цуг цацагдсан зурагт хуудсанд өөд өөдөөсөө харж зогссон Элфаба, Глинда хоёр нэг л нууцлаг. Бараан хар үүлтэй баруун зүгт, индэрт зогссон Элфаба, эсрэг талд нь гоёмсог цэцэгс алагласан хадан хавцал дээрх Глинда, “Чи намайг өөрчилсөн” гэсэн өгүүлбэр нь саад бэрхшээлийг даван туулж өөрчлөлтийн төлөө тэмцэх энэ хоёр дүрийн араас замчилна. 

Эх мюзикл, кинонд дурлагсдын дуртай 2-р ангийн For Good дуунд гардаг дээрх өгүүлбэр харилцан даамай нөлөөлж өсөн дэвжиж байгаа хоёр дүрийн нөхөрлөлийн утга учрыг илүү гүн гүнзгий илэрхийлж байна.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...