Reporter
...
...
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
2025-11-24 03:27:21

Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.

Диснейн шилдэг бүтээл “Zootopia” буюу “Амьтдын хот” киноны дараагийн анги 11-р сарын 26-нд дэлхий дахинд нээлтээ хийх гэж байна. “Уламжлалт хүчтэн” Холливудыг ялимгүй амсхийх зуур Японы хүүхэлдэйн кино тэрхүү сул орон зайг овжин ашиглаж буй энэ цаг үед, 9 жилийн дараа эргэн ирж байгаа “Zootopia 2” кино байр сууриа дахин авч чадах эсэхийг хүлээх үлдлээ.

2016 онд гарсан эхний анги нь олон улсад 1 тэрбум долларын орлого олж, бүтээлийн чанар, бизнес амжилтаараа гайхуулсан бол, гадны хэвлэл мэдээллээр энэ удаа ч гэсэн амжилтаа эвдэх боломжтой гэж таамаглаж байна.


2-р ангид эхний ангид гарч байгаагүй “шинэ дүр” олон гарч, киноны өгүүлэмжийг улам бүр баяжуулах гэнэ. Шударга ёсыг сахиулахаар хамтрах болсон “цагдаа туулай” Жүди Хопс, луйварчин байгаад цагдаа болсон үнэг Ник Вайлд нарыг оруулж тооцоход нийт 178 зүйлийн амьтан гарах аж.

Шинэ сонирхолтой агуулга багагүй нэмэгдэж байгаа хэдий ч цувралын гол цөм болсон “Жүди, Ник нарын гар нийлсэн ажиллагаа” хэвээрээ. Жүди, Ник хоёр хэвлээр явагчдыг оруулдаггүй Амьтдын хотод орж ирж хотыг бүхэлд нь сандралд автуулсан нууц ноёнтон Гари могойтой бас сүрхий эвлэг хамтарч байгаа нь сонирхол татна.

Гаригийн дууг 2023 онд “Everything Everywhere All at Once” кинонд тоглон Оскарын эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн Ки Хуй Куан оруулсан нь ч томоохон хүлээлт мөн. Ки Хуй Куан “Харангуут дотор арзасхийм хүйтэн хөндий могой биш, өрөөсгөл бодлын золиос, муу нэр зүүж хэлмэгдсэн нэгэн” гэж Гариг танилцуулаад “Сайхан хүсэл өвөрлөсөн сайн найз гэж хүлээж аваарай” гэжээ.

Шинэ ангийн бас нэг сонирхолтой нь эхний ангийн хит дуу “Try Everything” шиг сайн дуутай. Дэлхийн поп од Эд Ширан “ZOO” дууны үг, аяыг зохиожээ.  

Дууг газелийн дүрд дуу оруулсан Шакира дуулсан бол, Эд Ширан өөрөө шинэ дүр “Эд Ширан” хонинд дуу оруулсан нь содон бэлэг болж байна.

Zootopia 2 кино 11-р сарын 26-нд нээлтээ хийнэ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...