Reporter
...
...
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүхэнд хамгийн урт нь
2025-11-27 11:25:50

“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл цуврал дотроо хамгийн урт нь. Өнгөрсөн жил 3 цаг 12 минут(192 минут) үргэлжилдгээрээ олны анхаарлыг татаж байсан “Аватар: Усны ертөнц” хэмээх өмнөх ангиасаа 3 минут урт болжээ. 2009 онд нээсэн эхний анги “Аватар 1” кино 2 цаг 42 минут(162 минут) үргэлжилдэг. 

“Аватар: Гал ба үнс” бол Аватар цувралын 3 дахь бүтээл. Энэ ангид гол дүр Жэйк Салли(Сэм Уортингтон), Нэйтири(Зои Салдана) нарын ууган хүү Нэтей амиа алдсаны дараа уй гашууд автан байх үед тэдний өмнө Варанг(Уна Чаплин)-аар толгойлуулсан үнсний омог гарч ирж гал үнсэнд бүрхэгдсэн Пандорад үйл явдал хэрхэн өрнөж байгааг харуулна.

Шинэ ангид амьдралын гашуун зовлонд нэрвэгдсэн Саллигийнхны түүх, цувралд анх гарч байгаа үнсний омог, мөн Пандорагийн нууцлаг талуудыг илүү тод томруун дүрслэх ажээ. Түүнчлэн урьд урьдынхаас давж гарсан тэмцэл тулаан киноны ертөнц, үзэл санааг улам шинэлэг, өнгөлөг болгоно.


Сэм Уортингтон, Зои Салдана, Сигурни Уивер, Стивен Ланг, Кэйт Уинслет нар эргэн ирэхээс гадна Уна Чаплин, Дэвид Тьюлис нар шинээр өвөрмөц дүр бүтээж үзэгчидтэй учран золгоно. 

Холливудын уран зөгнөлт “Аватар” кино анх 2009 онд дэвшилтэт технологи ашиглан шуугиан тарьж дэлхий дахинаа 2.9 тэрбум долларын орлого олсон юм. Энэ кино дэлхийн дээд амжилтаа 16 дахь жилдээ эзэмшиж байна. 2022 онд нээсэн 2 дахь анги “Аватар: Усны ертөнц” ковидын цар тахалтай зэрэгцсэн хэдий ч дэлхийд 2.3 тэрбумын орлого олж 3-р байранд орсон байдаг. 

“Аватар: Гал ба үнс” кино 12-р сарын 19-нд нээлтээ хийнэ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...