Five Nights at Freddy’s 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу яриа тархсан пиццаны дэлгүүр гарна. Зөвхөн дэлгүүр төдийгүй бүр том талбарт өрнөх шинэ үйл явдал, өргөн үзэл санаа.
Өмнөхөөсөө 3 дахин их аниматроникс дүрүүдтэй нь анхаарлыг эрхгүй татна. Олон жил үүд хаалгаа барьсан “Фрэддигийн пиццаны дэлгүүр дахин нээгдэж шинэ аниматрониксууд илт сайжирсан дүр төрхөөс гадна нүүр таних системтэй болсон байх бөгөөд яг ямар үйл явдал үзэгчдийг хүлээж байгаа бол?
Бас бөмбөлөгтэй хүү, Марионет гэх зэрэг эх бүтээлийн фэнүүдийг баярлуулах тусгай дүрүүд олноороо дэлгэцнээ гарах ажээ. Аниматрониксууд пиццаны дэлгүүрээс гарч хүмүүсийн амьдардаг газар очин энд тэндгүй үймээн тарих бололтой.
Улам нууцлаг байдал, сонирхол татсан үйл явдлууд ч мэдээж бий. Өмнөх ангид пиццаны дэлгүүрийн жижүүр байсан Майк(Жош Хатчерсон) гудамж талбайгаар холхилдож хүмүүст заналхийлэх үл таних аниматрониксуудын ямар учиртайг олж мэдэх гэж пиццаны дэлгүүрт очиж, нүцгэн үнэнтэй нүүр тулж үзэгчдийг цочирдуулна гэнэ шүү.
Найруулагч Эмма Тамми “Фэнүүдийг сэтгэл хангалуун байлгахын тулд тоглоомын бүрдэл хэсгүүдэд чадлаараа анхаарлаа. Үүнээс илүү яах вэ гэж үнэлээсэй.” гэснээс үзвэл өөртөө итгэлтэй байгаад зогсохгүй энэ удаад эх бүтээлийн тоглоомуудтай холбоо бүхий олон янзын хэсгүүдийг олж харах баяслыг үзэгчдэд төрүүлэх төлөвтэй.
Трэйлерт Майкийн гартаа барьсан төгс гэмээр багнаас эхлээд пиццаны дэлгүүрийн дотоод загвар, сэтгэл хирдхийм уур амьсгалыг арьс маханд мэдрүүлэх эгшигт хайрцгийн дуу гээд л эх бүтээлийг илэрхийлэх содон дүрслэлүүдийг нүд цавчилгүй үзээрэй.
Five Nights at Freddy’s 2 бол муу ёрын цуу яриа, сүнсний түүхээс болж хаалгаа барьсан “Фрэддигийн дэлгүүр” дахин нээгдэж аниматрониксууд ийш тийш тарснаар хүмүүсийг айдас хүйдэст автуулж байгаа тухай кино. Эхний ангийг найруулсан Эмма Тамми энэ удаад бас найруулж тус цувралын өвөрмөц өнгө төрхийг сэргээн харуулна.
Түүнчлэн Жош Хатчерсон, Элизабет Лайл, Пайпер Рубио, Мэттью Лиллард зэрэг өмнөх ангийн амжилтад жинтэй хувь нэмэр оруулсан жүжигчид эргэн ирж, дэлгэцнээс таныг соронзодно. “Фрэддигийн дэлгүүр” тоглоомын зохиогч Скотт Коутон урьдын адил кино бүтээлд хамтран оролцож цаанаа л өөр жинхэнэ айдсыг мэдрүүлнэ.
Five Nights at Freddy’s 2 кино яг одоо кино театруудын дэлгэцнээ гарч байна.