Reporter
...
...
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм айдсыг мэдэр ...
2025-10-17 08:57:07

“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хийхээр болжээ. 

Гурвал бүтээлийн эхнийх нь болох “28 жилийн дараа” кино нээлтээ хийсэн даруйд Хойд Америкийн бокс оффист тэргүүлээд зогсохгүй цуврал киноны түүхэн дээд амжилт тогтоож, үзэгчдийн дунд дуулиан тарьсан билээ. 

Хоёр дахь ангийн трэйлер хүүрнэгчийн “Ирээдүйг тааварлана гэдэг хий дэмий, осолтой зүйл.” гэсэн жихүүцэм үгээр эхэлж айдас хүйдсийн ертөнцөд урин дуудна. 

Үүний дараа “Үнэндээ ирээдүй гэж байхгүй ч байж болно.” хэмээн өгүүлж, хөдөө тосгоны тайван намуун уур амьсгал хормын төдийд эвдэрч түгшүүр нэмэгдэнэ. Мутант вирус, хувьсан өөрчлөгдсөн халдвар тээгчдээр дүүрсэн эх газрын гүнд хараахан ил болоогүй бараан ертөнцийг уудлан харуулах дүр зургууд 28 Years Later: The Bone Temple киноны шинэ түүхийг эрхгүй хүлээлгэнэ. 


Халдвар тээгчдийн довтолгооноос амьд үлдсэн хүү Спайк(Алфи Уильямс) төрөлх нутаг, вирусаас бүрэн тусгаарлагдсан Ариун арал руу буцалгүй, тамаас ялгаагүй эх нутагт үлдэхээр зориг шулуудаж, энэ цаг мөчөөс тааварлашгүй үйл явдлууд түүнийг бүчин авна.

Тэдний удирдагч, өмнөх ангийг цочирдом төгсгөсөн Жими(Жэк О’Коннел) галзуу эрч хүчээр уур амьсгалыг тэр дор нь эзэмдэж анхаарал татна. Халдварлагсдын дунд амьдарч буй Келсон доктор(Рэйф Файнс), Жимитэй үзэлцэж, тэдний хооронд Спайк гол зангилаа болж холбогдоно.  

Энэ бүхэн өмнөхөөс хавь илүү өгүүлэмж, шинэ өрнөлийг зөгнөж, үзэгчдэд дахин нэг удаа хурц цочирдол, гүн айдсыг мэдрүүлэх нь тодорхой. “28 жилийн дараа” 3 ангит цувралын удаах анги илүү өргөн үзэл санаа, үүх түүхийг хүлээлгэнэ. 28 Years Later: The Bone Temple кино “28 өдрийн дараа”, “28 жилийн дараа” кинонуудыг найруулсан өвөрмөц арга барилтай Дэнни Бойл продюссерын үүргээр оролцож, Алекс Гарланд зохиолыг дахин хариуцаж цувралын уялдаа холбоог хадгалжээ. 

Шинэ ангийг “Кэндимэн”, “Марвелс” бүтээлүүдээрээ танигдсан Ниа ДоКоста найруулж, өөр өнгө аяс, шинэлэг байдлыг бэлэглэнэ. Өмнөх ангид халдвартай ертөнцөд анх хөл тавьсан Спайк хүүгийн дүрээр хэн болохоо харуулсан жүжигчин Алфи Уильямс энэ удаад дүрээ илүү чадварлаг урлаж үзэгчдийг баярлуулах нь дамжиггүй. 

Тод томруун жүжиглэлтээрээ сэтгэл баясгасан, Келсон докторын дүрийг бүтээсэн Рэйд Файнс ч гэсэн эргэн ирж, шинэ орчинд гайхам адал явдалтай учруулан золгуулна. 

28 Years Later: The Bone Temple 2026 оны 1-р сард нээлтээ хийнэ. 

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...