Reporter
...
...
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-р сарын 19-өөс эхний нээлтээ хийнэ
2025-10-03 01:20:39

Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.

Universal Pictures студи 9-р сарын 25-нд Wicked: For Good(Найруулагч Жон М. Чу) киноны шинэ трэйлерийг цацлаа. Трэйлерийн агуулгад өөр өөр зам сонгосон Элфаба(Синти Эриво), Глинда(Ариана Гранде) нар зонхилох хувийг эзэлжээ. 

Тус ангид хүмүүсийн харцнаас айхаа больсон хорон шулам Элфаба, хүмүүст хайрлуулахаа больчих вий гэж айдаг, сайхан сэтгэлт Глинда нар заяа төөргөөрөө уулзан дотносож найзалж байгаа тухай өгүүлнэ. 

Хорон шулам гэгдсэн Элфаба хүмүүст адлагдан орь ганцаараа тэмцэж, өмнө нь тулгарах зовлон бэрхшээл, аюул заналаас огтхон ч айж сүрдэхээ больжээ.

Дохиурыг гартаа оруулж сайхан сэтгэлт шулам болж дахин төрсөн Глинда түмний хайранд умбаж байгаа боловч энэ бүхнээ алдах вий гэхээс үнхэлцгээ хагартал айна. Хувь заяаны эргүүлэг тэднийг алхам алхмаар ойртуулж, өсөлт хөгжил, өөрчлөлт хувьслыг нь алдахгүй үзэх юмсан гэх сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлнэ. 

Энэ зуур алга болсон Элфаба, дэргэдээс нь үл холдох Глинда нарын хооронд шаналах Озын хамгаалагчдын ахлах Фиеро(Жонатан Бэйли) ба Элфаба хоёрын тухай хар хэл амыг зогсолтгүй тараах хатагтай Моррибл(Мишель Ё)-ын дүр гарч ирж байгаа нь үйл явдлыг улам хурцатгах төлөвтэй.

Бас “Бүхнийг чадна. Хамтдаа” гэж Глинда хэлж байгаагаас үзвэл “Хүсэн хүлээсэн их аяны төгсгөлд бид үүрд өөрчлөгдөнө” гэсэн зурагт хуудасны үг ёсоор энэ хоёрын хамтын аян хэрхэн өрнөхийг харах үлдлээ. 

Ноднин 11-р сард нээсэн Wicked кинонд өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг таньж мэдээгүй Элфаба, мөн чанараа анзаараагүй Глинда нарын дотносолд учрах саад бэрхшээл, адал явдлыг өгүүлсэн байдаг. 

Өмнөх анги олон улсаас давхардсан тоогоор 756 сая 420 мянган долларын орлого олж, 97 дахь удаагийн Оскарын кино наадмын 10 төрөлд нэр дэвшиж зураглал, хувцасны дизайны шагналыг хүртсэн билээ. Түүнчлэн киноны дууны борлуулалтаар The Billboard 200 жагсаалтын дэд байр эзэлж гайхамшигтай амжилт олсон удаатай.

Өмнөх ангиас 1 жилийн дараа удаах анги буюу Wicked: For Good киног 11-р сарын 21-ээс үзэх боломжтой боллоо. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...