Reporter
...
...
“Дэлхий бол тайз”... “Joker: Folie à Deux”, Жокер-Харли Квинн нарын гайхалтай хоршил
2024-08-31 05:39:45

2024 оны 10-р сард нээлтээ хийх “Joker: Folie à Deux” киноны Жокер Вакин Феникс болон Харли Квинн Лэди Гага нарын хоршлыг харуулсан гол постер олон нийтэд дэлгэгджээ.

Олон нийтэд дэлгэгдсэн постерт Жокерын дүрийг бүтээсэн Вакин Феникс хурц будалтын цаана ямар царайтай байх нь үл мэдэгдэх хувирлаар үзэгчдийн сонирхлыг татаж, Харли Квинний дүрийг бүтээсэн Лэди Гага нь Жокерт сэтгэл нь бүрэн алдарсан харцаар үзэгчдийн сэтгэлийг татах аж. 

Ялангуяа бие биенээсээ огт салахгүй гэсэн аятай гараа барилцсан Жокер, Харли Квинн нарыг цусан толбоор будсан нь энэхүү түүх хэрхэн өрнөх нь сонирхол татаж банйа. 


“Joker: Folie à Deux” нь 2019 онд дэлхий дахины бокс оффист 6-рт бичигдэж, 1 тэрбум долларын орлого олж, урьд хожид байгаагүй шуугиан тарьсан “Жокер” киноны үргэлжлэл юм. 

Тодд Филлипс найруулагч үргэлжлүүлэн найруулагчаар нь ажиллаж, “Жокер”-ын дүрээр Academy Award, Golden Glove Award-ийн шагналыг хуу хамсан Вакин Феникс дахин Жокерын дүрийг бүтээн шилдэг бүтээл төрнө гэж найдаж байгаа билээ. 


“Joker: Folie à Deux” кино 2024 оны 08-р сарын 28-ны өдөр нээлтээ хийх 81 дэх удаагийн Венецийн кино наадамд өрсөлдөх бүтээлээр уригджээ. Өмнөх 1-р ангийн араас ийнхүү 2 дахь удаагаа уригдаад байна. 2019 онд “Жокер” кино 76 дахь удаагийн Венецийн кино наадмаас хамгийн шилдэг “Алтан арслан(Golden Lion)”-г хүртсэн шиг, энэ удаад ч бас баярт мэдээг дуулгана гэсэн хүлээлт үүсгээд байна. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...