Reporter
...
...
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux” Лэди Гага
2024-09-25 03:00:00

“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайхалтай хувцаслалт болон цоо шинэ “Харли Квинн”-ийг харуулах ажээ. 

“A Star Is Born” кинонд анх гол дүр бүтээж, улмаар 91 дэх удаагийн Америкийн Академийн шагнал гардуулах ёслолд шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшиж, дэлхийн поп одоос жүжигчин болж, амьдралынхаа 2 дахь үеийг амжилттай эхлүүлсэн Лэди Гага, найруулагч Ридли Скоттын бүтээл “House of Gucci” –д тоглож, 86 дахь удаагийн New York Film Critics Circle Awards-аас шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртэж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн байна. 

Олон жил хүчирхэг үзүүлбэрээр үзэгчдийг байлдан дагуулж байсан Лэди Гага “Joker: Folie à Deux”-ийн “Харли Квинн”-ий дүрийг бүтээсэн гэх мэдээ нь дэлхий дахины кинонд дурлагсдын сэтгэлийг догдлуулаад байна. Ялангуяа DC comics-ийн үзэл баримтлалыг харуулсаар ирсэн хачин жигтэй “Харли Квинн”-ээс өөр дүр төрхийг Лэди Гага харуулах бөгөөд түүний хувцаслалт, байгаа байдлыг дахин амьдруулах ажээ.  


Тодд Филлипс найруулагч болон жүжигчдийг сонгосон шалгаруулсан захирал Франсин Майслер “Бидний өмнө нь мэддэг байсан “Харли Квинн” байхгүй байх болно. Шинээр амилуулсан “Харли Квинн”-д анхаараарай.”, “Өргөн дэлгэцнээс огт мартагдахааргүй жүжиглэлтийг үзүүлэх болно.” гэх зэргээр Лэди Гагагийн жүжиглэлтийг онцгойлсон байна. 

“Joker: Folie à Deux” кино 2019 онд дэлхий дахины бокс оффист 6-рт бичигдэж, 1 тэрбум долларын орлого олж, урьд хожид байгаагүй шуугиан тарьсан “Жокер” киноны үргэлжлэл юм. “Жокер” кино 76 дахь удаагийн Венецийн кино наадмын хамгийн шилдэг “Алтан Арслан” шагнал хүртсэн. “Joker: Folie à Deux” кино 2024 оны 08-р сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн 81 дэх удаагийн Венецийн кино наадамд уригдаад байгаа нь дэлхий дахинд шуугиан тарьсан бүтээл гэдгээ дахин нотлоод байна. “Жокер”-ын дүрээр Academy Awards, The Critics Choice Movie Awards, Golden Glove Awards-ийн шагналыг хуу хамсан Вакин Феникс дахин “Жокер”-ын дүрийг бүтээж, “Жокер”, “Deadpool 2”-ийн Зази Битц, “The Banshees of Inisherin”-ий Брендан Глисон, “Get Out”-ийн Кэтрин Кинер зэрэг шилдэг жүжигчид нэгдсэн нь анхаарал ихээр татаж байна. “Жокер” киногоор алдартай кино наадмуудад гол хүн болсон Тодд Филлипс найруулагчаар нь ажиллаж, өмнөх ангиас өөр гайхалтай уур амьсгал, жанраар “Жокер” болон “Харли Квинн” нарын шинэ түүхийг өгүүлэх ажээ. 

Академийн 92 жилийн түүхэнд анх удаа “Academy Award for Best Original Score” шагналыг хүртсэн эмэгтэй дууны найруулагч Хильдур Гуднадоуттир дахин ажиллах ба production design-аар “Патерсон” киноны Марк Фридберг, хувцас дизайнаар “Кингсмен” цуврал, Once Upon a Time ... in Hollywood” киноны Арианн Филлипс нар ажиллаж, хэр сайн кино баг ажилласныг харуулах аж.  

“Joker: Folie à Deux” кино 2024 оны 10-р сарын 04-ний өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Warner bros

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...