“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлерийг нийтэд дэлгэжээ. Тус кино нь бие биеэсээ салшгүй холбоотой Эдди ба Веном (Том Харди)-ын өөр өөрийн ертөнцөөс зугтах болсон хамгийн аймшигтай аюул дунд сүүлчийнх болж мэдэх хэтэрхий бүрхэг үймээний төгсгөл рүү тэмүүлэх тулаант блокбастер кино юм.
2024 оны 09-р сарын 13-ны өдөр олон нийтэд цацагдсан трэйлер нь нэг шат ахисан хошигнол, өнөө хүртэл огт харж байгаагүй өндөр нарийвчлалтай тулааныг харуулж, удаан хугацаанд “Веном”-ын дараагийн ангийг хүлээж байсан кинонд дурлагсдын анхаарлыг татаж байна. Юун түрүүнд тэнгэрт хөөрөх онгоцон дээр тулалдах “Эдди Брок” болон “Веном”-ын дүр төрх нь илүү хөгжилтэйгээр бие биедээ шилжиж, гайхалтай хоршлыг харуулах ажээ.
Хөгжилтэй уур амьсгалын зэрэгцээ, тэднийг сүрдүүлэх үл мэдэгдэх биет гарч ирж, зөвхөн “Веном” цувралаас л мэдрэх түгшүүр эхэлнэ. Ялангуяа “Веном”-ыг бүтээсэн сэжиг бүхий нэгэн дэлхийн гаднаас тэднийг мөшгөхийн тулд дэлхий ертөнцийг аймшигтай үймээнд унагах хамгийн их аюултай нүүрлэхийг харуулж, үзэгчдийн анхаарлыг татаж байна. Түүгээр зогсохгүй, “Эдди Брок”, “Веном”-ыг отон хүлээх өөр нэгэн гарч ирж, өнөө хэр нь мэдрээгүй аюул нүүрлэснийг бодитоор мэдрэх үед, “Эдди Брок” болон “Веном” илүү баттай итгэлээр хүчээ нэгтгэн тулалдах нь хүлээлт ихээр үүсгэж байна.
“Эдди Брок”, “Веном” хоёрыг зааглаж буй нэгэн хэн болох, тэд хэрхэн аюултай тулалдах нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна. “Веном: Сүүлчийн бүжиг” нь “Веном”-оор байлдан дагуулж байсан Том Хардигийн эргэн ирэлттэй хамт “Venom: Let There Be Carnage”, “Веном”-ын эх зохиолыг нь бичсэн Келли Марсел найруулагчаар ажиллаж байгаа нь хүлээлт үүсгээд байна. Илүү хүчирхэгжсэн хорон санаатан баатар “Веном”, аймшигтай аюул дунд үймээний төгсгөл рүү тэмүүлэх тулааныг нарийвчлалтайгаар харуулах “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сарын 25-ны өдөр кино театруудад нээлтээ хийнэ.
Зургийн эх сурвалж: Sony pictures