Reporter
...
...
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024 оны 12-р сард нээлтээ хийнэ
2024-10-19 04:38:18

Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх түүх “Араатны хаан Арслан: Муфаса” 2024 оны 12-р сард нээлтээ хийнэ. 

Олон нийтэд цацагдсан танилцуулга постерт агуу хаан Муфасагийн дүү, нэгэн цагт хүчирхэг дайсан байсан Така (Сорвит)-ийн өнгөрсөн болон ирээдүй хамтдаа гарч анхаарал татах ажээ. Усан дээр туссан Такагийн дүр төрхөөс гэнэн цайлган бамбарын төрх харагдахгүй байгаа нь анхаарал ихээр татаж байна. 

Түүнийг Сорвит гэж өөр нэрээр дуудах болсон нүдний ойролцоох сорив, ширүүн харц нь үнэхээр зохицож, ойртож зүрхлэмгүй их аураг харуулах ажээ. Хааны удам угсаа, ах дүү, хүчирхэг дайсан гэсэн үгс Такаг заах ба түүний өнгөрсөнд юу болсон нь нуугдмал байгаа нь сонирхлыг ихээр татаж байна. 


Мөн трэйлерт өмнө нь огт өгүүлж байгаагүй Муфаса, Така нарын ах дүүгийн өнгөрсөн түүхийг дүрсэлжээ. Агуу уудам зэрлэг байгальд төөрсөн бяцхан бамбар Муфасаг олсон Сорвит өөр удмын арсланг хүлээж авдаггүй арслангуудын дүрмийг зөрчиж ах дүү болж байгаа нь агуу домгийн хуудсыг нээх аж. 

Улмаар “Така бол хаан болох ёстой. Удам угсаагаа сахь.” хэмээн хэлэх Такагийн аавын дуу хоолойг сонсож өссөн, хааны залгамж халаа болно гэсэн найдлагатай байсан Такагаас ямар шалтгаанаар бүгд айх болсон нь анхаарал татаж байна. 

Цусан төрлөөс илүү жинхэнэ нөхөрлөлийг хуваалцаж, хамтдаа өсөж торниж ирсэн Муфаса ба Така. Ах дүү хоёр нутаг усаа тэлэхээр аялах замдаа өөр нэгэн арслангийн сүрэгтэй тааралдаж, төсөөлшгүй аюулд унаж, амь насаа дэнчин тавьсан тулааныг өрнүүлдэг. 


“Араатны хаан Арслан бол ганцхан.” гэх дайсны уриа түгэн тархаж, Муфаса, Така хоёрын харилцааг эвдэн, улмаар өнчин нэгнээс хаан болсон Муфаса, хаан хүүгээс дайсан болсон Така хоёрын төөрөлдсөн хувь тавилан хэрхэн өрнөх нь сонирхол төрүүлж байна. 

“Араатны хаан Арслан: Муфаса” нь Disney Live Action киноны борлуулалтаар 1-рт, дэлхий дахинд нийт борлуулалтаар 9-рт бичигдсэн “Араатны хаан Арслан” (2019)-ийн өмнөх түүх, “Араатны хаан Арслан”-ийн гол дүр Симбагийн аав, агуу хаан хэмээн дуудагддаг Муфасагийн өнгөрсөн үеийг харуулах ба Дисней анимэйшн “Араатны хаан Арслан” бүтээгдсэний 30 жилийн ойг угтаж хийгдсэн дурсгалт бүтээл юм. 

“Moonlight” киногоор 89 дэх удаагийн Академийн Best Picture шагналыг хүртсэн Барри Женкинс найруулагчаар нь ажиллаж, өмнөх анги “Араатны хаан Арслан”-ийн зохиолыг бичсэн Жефф Натансон энэ удаад ч мөн зохиолыг бичиж, илүү төгс түүхийг харуулах ажээ. 

Мөн чадварлаг жүжигчин Аарон Пьер, Кельвин-Харрисон Жуниор нар Муфаса, түүний дүү Такагийн дууг оруулж хамтдаа төгс хослолыг харуулах аж. “Араатны хаан Арслан”-д Тимон, Пумбагаар гайхалтай жүжиглэлтийг харуулсан Билли Айкнер, Сет Роген, Рафикигийн дүрийг Жон Кани, Симбагийн дүрийг Дональд Гловер, Налагийн дүрийг Бейонсе Ноулз-Картер нар дахин бүтээж байгаа нь утга төгөлдөр ажээ. 

Мөн Мадс Миккельсен, Тэндиве Ньютон, Бейонсегийн охин Блю Айви Картер нар дуу оруулах аж. 

“Араатны хаан Арслан: Муфаса” кино 2024 оны 12-р сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...
user
A Minecraft Movie, эхний трэйлер цацагдав... гол д...
Алдартай видео тоглоом “Minecraft”-аас сэдэвлэсэн уран сайхны киноны трэйлер цацагджээ. Тус трэйлер...
user
“Хүн-Аалз 4”, ирэх жил зураг авалт эхэлж, “Шан-Чи”...
“Шан-Чи” киноны найруулагч Дэстин Даниэл Креттон Марвелын баатартай кино “Хүн-Аалз 4”-ийг найруулна...
user
Амазоны энэ жилийн ном “Эрх чөлөөт Робот Роз” өргө...
“Эрх чөлөөт Робот Роз”-д санаандгүй ослоор өргөн уудам зэрлэг талд буусан Робот Роз ганцаар үлдсэн...
user
“Дэлхий бол тайз”... “Joker: Folie à Deux”, Жокер-...
2024 оны 10-р сард нээлтээ хийх “Joker: Folie à Deux” киноны Жокер Вакин Феникс болон Харли К...
user
Уолт Дисней, “Фрозен 3, Тоглоомын түүх 5 зэрэг шин...
Уолт Дисней компани (цаашид Дисней гэнэ) өнгөрөгч амралтын өрдүүдэд “D23: The Ultimate Disney Fan E...
user
“Deadpool & Wolverine”-д хүч үзэх Кассандра Нова,...
“Кассандра Нова” бол “X-men” universe дэх “Чарлес Завиэр” профессорын ихэр нь юм. Тэрээр алсаас уди...
user
Ридли Скоттын бүтээл “Харийнхан:Ромулус” 2024 оны...
“Харийнхан” энэ зун шинэ цувралаар эргэж ирж байна.“Харийнхан: Ромулус” нь “Харийнхан” цувралын 7 д...
user
Шинэ Ахмад Америк мэндлэх нь ээ... “Brave New Worl...
“Captain America: Brave New World” кино олонд ил боллоо. 2025 оны 02-р сард нээлтээ хийхээр төлөвлө...
user
“Despicable Me”-ийн нийт борлуулалт 5 тэрбум долла...
“Despicable Me” цуврал нь анимэйшний франчайзаас борлуулалтаараа 5 тэрбум долларыг давсан анхны ани...
user
“Wicked” киногоор уулзах нь ээ... Ариана Гранде то...
Дэлхийн хэмжээний мюзикл “Wicked”-ийн ид шид мэт үзэл баримтлал өргөн дэлгэцээр гарах нь ээ. Univer...
user
8 жилийн дараа, Моана эргэн ирлээ
“Моана 2” киноны still cut цацагдаж, нас биед хүрсэн дүр төрхтэй болсон Моана анхаарал татаж байна....
user
“Inside out 2” Academy Award for Best Picture номи...
Дэлхий дахины бокс оффисыг байлдан дагуулж байгаа Disney, Pixar-ийн “Inside out 2”анимэйшн Academy...
user
“Том Харди, Веном эргэн ирлээ”...
“Веном” цувралын 3 дахь түүх “Веном: Сүүлчийн бүжиг” кино 2024 оны 10-р сард нээлтээ хийхээр болжээ...