Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.
Walt Disney Studios-ийн CCO (Chief Creative Officer) хийгээд “Фрозен 2”-ын найруулагч Женнифер Ли “Моана 2”-ын түүх бүтээлч байдлаар сайжирч, илүү сүртэй болсон. Энэхүү түүхийг өргөн дэлгэцээс үзэх шаардлагатай гэдэгтээ бат итгэлтэй байна.” хэмээгээд том болж шинэчлэгдсэн Моанагийн адал явдал, түүхийг кино театрын том дэлгэцээр үзэх хэрэгтэй гэж уламжилжээ.
Энэхүү бүтээлийн найруулагчаар ажилласан Дэвид Деррик Жуниор мөн адил ““Моана 2”-ыг кино театрт үзэх хэрэгтэй. Студи бүхэлдээ их давалгаанд өртөх болно.” гэж өөртөө итгэлтэйгээр хэлэхийн зэрэгцээ “Энэхүү бүтээлд Моана ямар адал явдал руу явахыг, ямар зөрчилдөөнтэй тулгарахыг, мөн дэлхийг хэрхэн харахыг мэдэх болно.” гээд өсөж том болсон Моанагийн өөрчлөлтийн талаар дурджээ.
Дэвид Деррик Жуниор найруулагчтай хамт найруулагчаар ажилласан Дана Леду Миллер бас “Бүх элементүүд 10 дахин томорч, илүү сонирхолтой болсон.” гээд бүх талаар том болсон “Моана 2”-ын сонирхолтой түүхийг онцолсон байна.
“Моана 2”-ыг “Моана”, “Энканто: Ер бусын ертөнц”-ийг бүтэээхэд оролцсон Дэвид Деррик Жуниор найруулагчаар нь ажиллаж, Грэммийн шагнал гардуулах ёслолыг чимсэн Эбигейл Барлоу, Эмили Беар, мөн Грэммийн 3 удаагийн шагналт Марк Манчина зэрэг шилдэг багийнхан OST-д оролцож илүү их хүлээлтийг үүсгэж байна. Өмнөх ангийг байлдан дагуулж байсан Аулии Кравальо, Дуэйн Жонсон нар Моана ба Мауигийн дуу хоолойг бүтээх ажээ.
“Моана 2” 2024 оны 11-р сарын 29-ний өдөр нээлтээ хийнэ.
Зургийн эх сурвалж: Disney