“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоогоод байна.
Умард Америкийн хамгийн их урьдчилан худалдан авалт хийдэг Fandango сайтаас харахад “Моана 2” нь 2024 оны хамгийн их урьдчилан худалдан авалт хийсэн анимэйшн кино гэсэн амжилтыг тогтоогоод байна.
Дэлхий дахинаас 1.6 тэрбум долларын борлуулалттай байгаа бөгөөд энэ нь 1-рт бичигдэж байсан “Inside Out 2”-ын амжилтыг эвдээд байна.
Мөн “Моана 2”-ын танилцуулга трэйлер цацагдсанаас 24 цагийн дотор 178 сая хандалтыг авч, “Inside Out 2” (157 сая), “Фрозен 2” (160 сая)-ын амжилтыг эвдээд байна.
“Моана 2” 2024 оны 11-р сарын 29-ний өдөр кино театруудад нээлтээ хийнэ.
Зургийн эх сурвалж: Disney