Reporter
...
...
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса”
2024-12-18 09:33:18

1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээлүүдийн нэгээр тооцогдоод байна. Зовлон бэрхшээлийг ялж, эцэст нь хаан болсон Симба арслангийн тухай өгүүлэх түүх олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн. 

“Араатны хаан Арслан”-д Симбатай адил сэтгэлд үлдэхүйц арслан гарч ирдэг. Тэр бол Симбагийн аав, Африкийн хаант улсыг захирч байсан Муфаса хаан юм. Муфаса бол зоригтой, нинжин сэтгэлтэй аав бөгөөд шударга бус зүйлийг хатуу захирдаг жинхэнэ хаан байсан. Хаан эрхийг булаан авах гэдэг дүү Такагийнхаа арга мэхэнд орж, эцэст нь амиа алддаг.  

Муфаса, Така ах дүүгийн түүх “Араатны хаан Арслан”-г холбох том гүүр нь байсан. 30 жилийн дараа тэдний нууц түүх олон нийтэд дэлгэгдэж байна. “Муфаса: Араатны хаан Арслан” уран сайхны кино нь 2019 онд Жон Фавро найруулагчийн “Араатны хаан Арслан” анимэйшний агуулгыг уран сайхнаар дүрсэлсэн адил нэртэй киноны өмнөх түүх юм. 

Багадаа төөрч ганцаар үлдсэн бяцхан арслан “Муфаса” нь зэрлэг байгалиар тэнүүчлэн явж байхдаа хааны удам, ирээдүйн залгамжлагч Такатай тааралддаг. Тэр хоёр төрсөн ах дүү хоёр шиг дотно болж өсөн торниж, хувь тавилангаа эхлүүлэх аянд хамтдаа гардаг. Гэвч дайснуудын аюул занал дунд ах дүү хоёрын харилцаанд цав сууж эхлэн, төсөөлшгүй аюултай нүүр тулах болдог. 


“Муфаса”-гийн найруулагчаар нь 2017 онд Academy Award for Best Picture шагналыг хүртсэн “Moonlight”-ийн Барри Женкинс ажиллажээ. Дуу оруулсан жүжигчид ч бас маш их хүлээлт үүсгэж байна. Жүжигчин Аарон Пьер Муфасагийн дууг оруулж, Такагийн дууг Кельвин Харрисон Жуниор оруулжээ. Мөн Муфасагийн эхнэр, хатан Сарабигийн дууг Тиффани Бун оруулжээ. 

Мөн поп од Бейонсе, түүний охин Блю Айви тоглоно гэсэн яриа тарж, олны анхаарал ихээр татаж байсан. Бейонсе 2019 онд бүтээгдсэн “Араатны хаан Арслан” уран сайхны кинонд болон энэ кинонд ч бас Симбагийн унаган багын найз, хожим хатан болох Налагийн дүрийг, энэхүү бүтээлээр анх удаа кинонд тоглож буй Блю Айви нь Симба, Налагийн дундаас төрсөн Киара охины дүрийг бүтээжээ. 

Муфаса 2024 оны 12-р сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...