Reporter
...
...
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kraven the Hunter”
2024-12-21 05:28:19

Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven the Hunter” нээлтээ хийжээ. 

“Kraven the Hunter” (найруулагч Ж.С.Чендер) нь үхлийн хаалганы өмнө араатны ер бусын хүчийг аваад амьд буцаж ирсэн Кравен өршөөлгүйгээр өшөө авах замыг сонгож, хайр найргүй агнах тухай өгүүлэх тулаант блокбастер кино юм. 

Марвел Комиксийн эх зохиолд Кравен нь хүчирхэг агнах чадвартай, хүнийг байнга л агнах хүсэлтэй байдаг дүр бөгөөд хамгийн хүчирхэг хорон санаатан, Хүн-Аалзын эртний хүчтэй дайсан юм. 

Энэхүү киногоор эргэн ирсэн “Kraven the Hunter”-д “Авенжерс” цуврал, “ТЕНЕТ” гэх зэргээр танигдсан Аарон Жонсон Кравений дүрийг бүтээж, “Гладиатор”-т хүчирхэг жүжиглэлтийг харуулсан Холливудын төлөөлөх жүжигчин Рассел Кроу Кравений аав Николайн дүрийг бүтээжээ. 

Мөн “West Side Story”-гоор Академиас эмэгтэй шилдэг туслах дүрийн шагналыг авсан Ариана Дебос Калипсогийн дүрийг бүтээсэн байна. 

Гол постерт хүчирхэг улаан өнгийг дэвсгэр өнгөө болгож, араатан шиг хурц нүдтэй Кравен (Аарон Жонсон)-ий дүрийг харуулсан нь анхаарал ихээр татаж байна. 


Арслангийн зогдорыг дүрслэх хувцас нь зэрлэг, догшин байдлыг илтгэж, нүүрэнд нь түрэн гарч ирсэн цусан толбо нь Умард Америкт R зэрэглэлийн кинонд багтаж, өршөөлгүй, хайр найргүй тулаан өрнөх хүлээлтийг үүсгэхийн зэрэгцээ хүний хязгаарыг давсан хүчийг авсан түүнд ямар зүйл тохиолдох нь сонирхол төрүүлж байна. 

“Баатруудын эрин үе дууссан.” гэсэн бичвэр нь супер баатруудын үе унаж, бүхнийг айлган сүрдүүлэх хүчирхэг хорон санаатан Кравений эрин үе эхэлснийг зарлаж, хүлээлт үүсгэж байна. 


Олон нийтэд цацагдсан гол трейлэрт өөрийнх нь араас мөшгөх хулгайн анчдыг ээлж дараалан хайр найргүй устгах Кравений тулаан өрнөж, эцэст нь “Төсөөллийг чинь давсан хүчирхэг араатан байгаа.” гэх үгтэй хамт хирсний арьс шиг болж өөрчлөгдөх Лино (Алессандро Нивола) болж, хоёр дүрийн тулаан өрнөж, хүчирхэг, зэрлэг тулаан хүлээлтийг илүү ихээр үүсгэж байна. 

“Kraven the Hunter” кино театруудад яг одоо гарч байна. 

Зургийн эх сурвалж: Sony pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...