Reporter
...
...
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” кино найдвар төрүүлж байна”
2025-02-19 01:49:26

2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(Харрисон Форд)-той Сэм Уилсон эргэн нэгдсэний дараа, бүх дэлхийг эрхэндээ оруулах гэсэн хорон санаа тээсэн дайсны эсрэг сөрөн зогсож буй түүхийг өгүүлдэг кино.  

“Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” кинонд шинэ Ахмад Америк гарна. Стив Рожерс(Крис Эванс)-ыг залгамжилж бамбайг гартаа барьсан Сэм Вилсон(Энтони Маки)-ы хүнлэг зан төрхийг тус киноноос үзээрэй.

Стив Рожерсоос вибран бамбайг өвлөсөн Сэм Вилсон өмнөх баатруудаас ондоо. Тэрээр супер баатрын сериум буюу ийлдэс тариулаагүй учир ер бусын чадваргүй. Зэр зэвсэг хэрэглэхдээ ч нэлээд нухацтай ханддаг. Найруулагч Жулиус Она хэвлэлийн бага хурлын үеэр “Зураг авалтын үеэр Энтони Макиг “Тоосгоор наад хүнийхээ нүүр лүү цохь” гэсэн чинь Энтони Маки “Ахмад Америк шүү дээ. Тэгэх хэрэг байна уу?” гэж надаас асуусан. Би зүгээр ээ л гэсэн. Марвелынхан бас “Зүгээр зүгээр. Ахмад Америк тоосгодож болно оо.” гэлээ. Эцэст нь Энтони Маки нөгөө хүнийг нэг сайн дэлсэж аваад тэр хэсгийг гайгүй өнгөрөөсөн.” гэж хэлжээ. 


Ялангуяа саад бэрхшээл тулгарсан үед “Ийлдэс тариулдаг ч байж уу?” гэж харамсаж буй Сэм Вилсоны дүр байдал нь зовлон үзээд “Хэрвээ тэгсэн бол...” гэдэг эгэл хүмүүсээс ялгаагүй. Сэм Вилсон олон бэрх давааг туулж өөрийнхөөрөө шударга ёсыг сахин хамгаалж байгаа нь сэтгэл хөдөлгөж, итгэл найдвар төрүүлж байна. 

Шинэ Ахмад Америк бүрэн зэвсэглээгүй боловч шударга, журамтай, сэтгэлд дулаахан нэгэн. Баки(Себастян Стэн) Сэм Вилсонд хандан “Стив Рожерс хүмүүст итгэл төрүүлсэн бол, чи найдвар бэлэглэнэ.” гэж хэлж байгаагаас ч Сэм Вилсоны бусдаас өөрийг мэдэж болно. Марвел цаг үеэ соргог мэдэрч, хүнлэг баатрын дүрээр үзэгчдийн сэтгэлийг эзэмдэхээр шийджээ.  

“Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” кино театруудын дэлгэцнээ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...