Reporter
...
...
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
2025-03-10 11:24:41

Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар ажиллаж байна. Саяхан нийтэд дэлгэсэн зургуудаас харахад Диснейн уран зөгнөлт, хөгжмийн киноны сэтгэл татам онцлогийг сайтар тусгасан нь үзэгчдэд илэрхий хүлээлт үүсгэж байгаа билээ.

Ялангуяа эх хувилбараасаа содон шинэ хувилбарт дүрүүдийн өнгө будаг илүү ялгарчээ. Цасан Гуа(Рэйчел Зеглер), хойд эх(Гал Гадот)-ийн эрс тэс дүрүүд, сэтгэл түгшээм үйл явдлууд, сонор мялаан уянгалах хөгжмийн аялгуу таныг уйдаахгүй нь лавтай. 

Хойд эхийн хавчлага заналхийллээс дайжиж ойд очсон Цасан Гуа өхөөрдөм хөөрхөн амьтадтай халуун дотно нөхөрлөж, ойн амьдралыг таашааж, дотоод зүрх зоригоо мэдэрдэг. Цасан Гуа бүхнийг булаах гэсэн хойд эхийн эсрэг сөрөн зогсож, өсөн хөгжиж буй нь нүдний өмнө тодоос тод харагдана. 


Нөгөө талаас Диснейн хорон санаатны төлөөлөл Круэлла, Малефисентыг санагдуулам, сэтгэл ховсдох хүчтэй хойд эхийн дүр алга хөлөргөнө. Оюун санааг эзэмдэн соронздох хүч бүхий, хар хүслийг тээгч хойд эх гарч ирэх тоолондоо муу ёр ханхлуулж, Цасан Гуатай эсрэгцэх бүхэн нь хувь тавилан, хүсэл шуналыг мэдрүүлнэ. 

Диснейн анхны гүнж Цасан Гуа хорон санаат хойд эхэд булаалгасан улс орноо буцаан авахын тулд цайлган сэтгэл, зүрх зоригоор тэмцэж буй шидэт түүхийг өгүүлэх энэ киног гадаадын томоохон хэвлэл мэдээллээр энэ жилийн онцлох бүтээлийн тоонд зүй ёсоор оруулж байгаа ажээ. Түүнчлэн “Араатан ба Гоо үзэсгэлэн”, “Аладдин” кино бүтээлүүдээрээ үзэгчдийн талархлыг нэгэнт хүлээсэн Диснейн хөгжимт кино баг үлгэрийн агуулгаас хэтийдсэн шидэт түүх, уран зөгнөл, сэтгэл бахдам хөг аялгууг сонсгох гэж байна.

“Аладдин”, “The Greatest Showman” киноны хөгжмийн найруулагчаар ажилласан Бенж Пасек, Жастин Пол нар хоршиж Диснейн хөгжимт киноны ой тойнд удтал хоногших увдист аялгуугаар бэлэг барих нь тодорхой. 

“Цасан Гуа” кино 3 сарын 21-ээс кино театруудын дэлгэцнээ

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...