Reporter
...
...
Avengers: Doomsday кинонд тоглох жүжигчид тодорлоо
2025-03-31 02:34:07

Марвел студи 3 сарын 27-ны өдөр албан ёсны Юүтүб хаягаараа Avengers: Doomsday киноны жүжигчдийн багийг олонд дэлгэлээ. Тус бичлэг “Avengers: Doomsday киноны зураг авалт үргэлжилж байна” гэж дуусаж байгаа бөгөөд, Марвелын ээлжит цуврал, шинэ киноны багийг танилцуулжээ. Avengers: Doomsday нь Авенжерс цувралын 5 дахь кино. Зураг авалт эхлээд удаагүй, ирэх жилийн 5 сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй ажээ.

Марвел студиэс гаргасан тизер бичлэгт Крис Хемсворт, Ванесса Кирби, Энтони Маки, Себастян Стэн, Летитиа Райт, Пол Радд, Флоренс Пью, Том Хиддлстон, Педро Паскал нарын 27 жүжигчний нэр багтсан нь шүтэн бишрэгчдийн хүлээлтийг үүсгэлээ. 


Энэ удаагийн бүтээлд Тор, Ахмад Америк, Хүн-Шоргоолж зэрэг Марвелын кино ертөнц MCU-ийн гол супер баатруудтай хамт Гайхамшигт 4, Тандерболт гээд Марвелын олон дүрүүд гарах нь ээ. Мөн Икс-Хүмүүс киноны дүрүүд цөөнгүй гарч байгаа MCU-ийн анхны кино болж байна. Икс-Хүмүүсээс Патрик Стюарт, Иэн МакКеллен, Келси Грэммер, Жэймс Мэрсден, Элан Камминг, Ченнинг Тейтум, Ребекка Ромейн нар тоглоно. 

Ассошиэтед Пресс агентлаг “Хожим өөр жүжигчид нэмэгдэж магадгүй.” гэж мэдээлжээ.

Марвел студи бага Роберт Дауниг Авенжерс: Эцсийн тулаан(2019)-аас хойш олон жилийн дараа MCU-д эргэн нэгдлээ гэдгийг онцлов. MCU-ийн шинэ эринг эхлүүлж болзошгүй энэ удаагийн кинонд бага Роберт Дауни эсрэг дүр Доктор Дүмд тоглоно. Тэрээр Төмөр хүний дүрээр MCU-д чухал байр эзэлдэг.

Найруулагчаар Ахмад Америк: Өвлийн цэрэг(2014), Авенжерс: Цаглашгүй дайн(2018) кинонуудыг найруулсан Энтони Руссо, Жое Руссо нар ажиллаж байна. Ах дүү Руссо 2027 онд нээлтээ хийх тус цувралын 6 дахь нь болох Avengers: Secret Wars киног бас найруулах ажээ. 

Зургийн эх сурвалж: Disney

Reporter.mn NEWS ARTICLE
user
Марвел студийн Thunderbolts* киноны зурагт хуудасн...
Thunderbolts* кинонд Баки Барнсын дүрд тоглосон Себастян Стэн автобусны буудал дээрх зурагт хуудсыг...
user
Minecraft кино Умард Америкийн түүхэнд компьютер т...
Хүүхэд залуусын тоглох дуртай Minecraft тоглоомоос сэдэвлэсэн “Minecraft” кино Умард Америкийн кино...
user
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах...
user
Цасан Гуа содон хувилбараар кино дэлгэцнээ
Дисней студиэс 2025 оны 3 сарын 21-өөс уран зөгнөлт, хөгжимт “Цасан Гуа” киног дэлгэцнээ гаргахаар...
user
“Супер цэрэггүй ч боломжтой юу? “Ахмад Америк: Цоо...
2-р сарын 14-нд нээлтээ хийсэн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” бол ерөнхийлөгч болсон Таддеус Росс(...
user
“Муфаса”, өнчин нэгнээс домгийн хаан болох хүртэл....
Ганцаардмал өнчин нэгнээс домогт хаан болсон Муфасагийн түүх ил боллоо. Өөрийн хувь тавиланг эхлүүл...
user
“Шинэ Ахмад” Энтони Маки “Ахмад Америк: Цоо шинэ д...
2025 оны 02-р сард нээлтээ хийх Марвелийн “Ахмад Америк: Цоо шинэ дэлхий” киноны шинэ трэйлер цацаг...
user
Хүн-Аалзын эртний дайсан Кравен ирэх нь ээ... “Kra...
Хүн-Аалзын эртний дайсан гэдгээр танигдсан хорон санаатан Кравений төрөлтийг дүрсэлсэн кино “Kraven...
user
Ээдрээтэй хувь тавилангаар удирдуулсан зам “Муфаса...
1994 онд олны хүртээл болсон Дисней анимэйшний “Араатны хаан Арслан” нь урьдын адил алдартай бүтээл...
user
“Wicked”, “Түүхэн дэх хамгийн төгс мюзикл кино” хэ...
“Wicked” мюзикл кино Умард Америкт нээлтээ хийснээс хойш магтаалын үгээр тасрахгүй байна. Умард Аме...
user
“Моана 2” урьдчилсан худалдан авалтаар энэ жилийн...
“Моана 2” нь энэ жилийн глобал зах зээлд урьдчилсан худалдан авалтаар хамгийн дээд амжилтыг тогтоог...
user
“Моана 2” илүү сүртэй болжээ... “Бүх элементүүд 10...
Диснейгийн “Моана 2” анимэйшний багийнхан тус киноны талаар маш итгэлтэйгээр өгүүлжээ.Walt Disney S...
user
Симбагийн аав, “Араатны хаан Арслан: Муфаса” 2024...
Disney Live Action-ий түүхэнд хамгийн их борлуулалттай байсан “Араатны хаан Арслан” киноны өмнөх тү...
user
“Веном: Сүүлчийн бүжиг” илүү хүчирхэгжсэн хорон са...
“Веном: Сүүлчийн бүжиг” киноны “Эдди Брок” болон “Веном”-ын гайхалтай байдлыг харуулсан гол трэйлер...
user
Өмнөх Харли Квинн байхгүй... “Joker: Folie à Deux”...
“Joker: Folie à Deux” кино (найруулагч Тодд Филлипс)-ны Лэди Гага агшин зуур харц булаам гайх...