Reporter
...
...
Шинэ, тагнуултай, триллер кино The Amateur
2025-04-07 02:35:41

The Amateur кинонд Тагнуулын төв газрын код тайлагч Чарли Хеллер(Рами Малек) эхнэрийнхээ өшөөг авах гэж Европ даяар аалзны тор шиг хэрэн сүлжсэн алан хядагчдыг мөшгөж байгаа үйл явдлыг өгүүлсэн учраас Лондонгоос авхуулаад Парис, Марсель, Мадрид, Истанбул хотуудаар тэднийг мөшгөн явж буй Чарли Хеллерийг нэг бүрчлэн дагаж илүү амьд харуулахыг зорьжээ. Эхнэрийнх нь алагдсан Лондон хот төдийгүй Парис, Мадридаар очиж байгаа түүний хилэнт өшөө авалт өргөн цар хүрээг хамарч, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэх болно. 


Найруулагч Жэймс Хоус ба киноны багийнхан энэ хотуудыг зүгээр нэг үйл явдал өрнөж буй газар гэж дүрслээд зогсохгүй киноны салшгүй нэг хэсэг болгон харагдуулж, ямар газрыг сонгохоо ч нарийн төлөвлөжээ.

Продюсер Дэн Вилсон нэгэн ярилцлагадаа “Бид аль болох бодитой мэдрэгдэхүйц, содон, хамгийн тохиромжтой гэсэн газруудыг сонгосон. Хүн бүхний мэддэг Эйфелийн цамхагийг жишээ нь сонгосон бол нэг их гоц гойд мэдрэмж төрүүлэхгүй.” “Онцгой шинэлэг уур амьсгалыг бүрдүүлэх ёстой учраас киноны утга агуулгатай таарч тохирохын сацуу хүмүүс төдийлөн зорин очдоггүй газруудыг сонгох гэж нэлээд чармайсан.” гэж хэлжээ. Ялангуяа Марсель хотын эгэл жирийн хэрнээ өнгө үзэмжтэй байдал киноны үйл явдлыг тод томруун харуулахад нэмэр болсон байна.


Бас гол дүр Чарли Хеллер Истанбул хотын содон гудмаар туучиж байгаа нь цаанаа л шинэлэг, сонирхолтой мэдрэмж төрүүлж, сэтгэл түгшим байдлыг улам хурцатгах мэт. Ийнхүү янз бүрийн газар орныг ашиглаж сэтгэл хөдлөл, тэр дундаа түгшүүрийг гүнзгий мэдрүүлэх The Amateur кино дэлгэц дүүргэж, үзэгчдийг уулга алдуулахад бэлэн болжээ.

The Amateur кино 4-р сарын 11-ээс кино театруудын дэлгэцнээ гарна. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...