Reporter
...
...
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь трэйлер гарлаа
2025-05-25 11:17:29

5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг таниулж, бас супер баатартай блокбастерын нэрийг үл унагах хэмжээнд сүр далайцтай болгож чадсан нь үзэгчдийн анхаарлыг шууд татахаар ажээ.

Трэйлер “Супермэн”(Дэвид Коренсвет)-ийг танилцуулах мэт Лойс Лэйн(Рэйчел Броснахан)-д ярилцлага өгч байгаагаар эхэлнэ. Тун удалгүй Супермэний үйлдлийн зөв бурууг шүүсэн хурц асуултуудыг асуухад Супермэн “Би зөвхөн өөрийгөө төлөөлнө. Сайн сайхны төлөө энэ бүхнийг хийсэн.” гэж эрс шийдмэг хариулж байгаа нь “Аливаа үйлдлийг хийхээсээ өмнө үр дүнг нь тунгаах байсан шүү дээ.” гэсэн Лойсын тулгасан асуултыг эрс няцааж хурцадмал байдал үүсгэж байна.


Дараа нь “Сонголт чинь, үйлдэл чинь чамайг хэн гэдгийг харуулна.” гэсэн утга төгөлдөр үг дэлхийн хүмүүс Супермэнийг юу гэж үздэг, тэр бүхний дүнд Супермэн баатар хүний хувьд ямар хариуцлага үүрэх ёстой болдогийг илтгэж, үйл явдал хэрхэн өрнөх бол гэсэн хорхойслыг төрүүлнэ.

Эсрэг дүр Лекс Лютор(Николас Холт)-ын зан хандлага ч түгшүүртэй байдлыг хурцатгана. Түүний “Супермэн бол хүн биш.” гэсэн ширүүн үг, Супермэнийг цоо ширтэх харц Супермэнийг хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй гэдгийг харуулж, тэд хоорондоо хэрхэн ач тач тэмцэлдэхийг урьдчилан хэлэх мэт. Үүний зэрэгцээ трэйлерт үе үе харагдах учир үл мэдэгдэх дайснууд, аварга биетэн нь тус студийн блокбастераас л үзэж болох цар хүрээ, гал бутарсан тэмцэл тулааныг сануулна. Ялангуяа ямар ч аюул заналхийлэлд өвдөг сөхрөлгүй сөрдөг, нисэн дүүлэгч Супермэний дүр үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээх нь лавтай. Бас супер нохой Крипто ч олны талархлыг хүлээх нь дамжиггүй.


Супермэн кино бол “Suicide Squad”, “Галактикийн хамгаалагчид” цувралуудаар өөрийн гэсэн өнгө төрхөө харуулж, үзэгчдийн сэтгэлийг татсан найруулагч Жэймс Ганн DC студийн шинэ тэргүүний ажлыг хүлээж аваад зохиолыг бичиж, найруулсан бүтээл нь юм. Супермэний дүр Нэтфликсийн House of Cards, The Politician кинонд амжилттай тоглосон Дэвид Коренсветэд ногджээ. Харин Супермэний заналт дайсан Лекс Люторын дүрд X-Men цувралаас эхлээд Mad Max: Fury Road, Those Who Wish Me Dead гэх мэт олон бүтээлд чадварлаг жүжиглэсэн Николас Холт тогложээ.

Супермэн киног 7-р сарын 11-нд нээхээр төлөвлөсөн байна. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...