Reporter
...
...
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Лууг хэрхэн сургах вэ” кинонуудыг бараг зэрэг нээнэ
2025-05-25 11:30:17

Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу кино нээлт хийх гэж байна. Disney ээлж дараалан гаргаж ирсэн 2D хүүхэлдэйн киноны сэдэвт уран сайхны кино цувралаа үргэлжлүүлж “Лило, Стич хоёр” киног, харин DreamWorks ийм анхны бүтээл “Лууг сургасан нь” киног үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

5-р сарын 23-нд нээх “Лило, Стич хоёр” кинонд ганцаардсан Лило охин(Сидней Элизабет Агудонг) харийн дүрсгүй амьтан Стич хоёр хэрхэн нэг гэр бүл болж байгааг өгүүлнэ. 2002 онд гаргасан хүүхэлдэйн киноны содон үерхэл, Disney-н бусад дүрүүдээс эрс ялгарах онцлогоороо дэлхийд танигдаж 270 сая долларын ашиг олж, 2003 онд Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байв. 


Энэ удаад Стичийн дүрийг бүтээхээр болсон хүүхэлдэйн кинонд нь дуу оруулсан найруулагч Крис Сандерс тухайн дүрийн мөн чанарыг дахин амилуулах болно. Дүрлэгэр нүд, дөрвөн хуруутай, эгдүүтэй хөөрхөн Стич дэлхийн өнцөг булан бүрд шүтэн бишрэгчтэй болж, тоглоом, бичгийн хэрэгсэл, хувцас зэрэг олон бараанд дүрээ мөнхөлж талархал хүлээсэн билээ. 

“Лило, Стич хоёр” Disney-н сүүлийн үеийн тренд болох хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн уран сайхны киноны уламжлалын дагуу эх дүрийн сэтгэл хөдлөл, ур дүйг сайтар хадгалж, үзэгчдэд тод санааг хүргэж чадах, халуун ам бүлээрээ шимтэн үзэж болох дүр юм. Лусын гүнж, Цасан цагааны өгүүлэмжийг бодвол агуулгын хувьд илүү цар хүрээтэй болгожээ. 


Харин DreamWorks 6-р сарын 13-нд “Лууг хэрхэн сургах вэ” киногоороо энэ төрөлд шинэ гараагаа эхэлж байна. “Шрек”, “Кунфу Панда”, “Мадагаскар” кинонуудаар бэлэг барьж байсан DreamWorks-ийн баг хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн эхний киногоороо “Лууг хэрхэн сургах вэ”-г сонгосон нь хүүхэлдэйн кино цувралын орлого давхардсан тоогоор 1.6 тэрбум доллар хүрч, дэлхийд нэрээ баттай дархалсантай холбоотой гэж болно. 

“Лууг хэрхэн сургах вэ” кинонд викинг хүү Хиккап, шидэт, шүдгүй луу Түүтлис нарын нөхөрлөлийг өгүүлэх агаад, эх хүүхэлдэйн кино нь Оскарын шагналд дөрвөн ч удаа нэр дэвшиж, бүтээлийн чанар чансаа, олон нийтэд нийцтэй агуулгаараа танигдсан кино юм. Энэ удаад бас эх хүүхэлдэйн киноны найруулагч Дийн ДеБлойсын баг өмнөх сэтгэгдлийг сэргээхээр хүчин зүтгэх ажээ. 


Найруулагч нь “Тэнгэрт халин дүүлэх дүрслэл төдийгүй унах вий гэсэн айдсыг хүртэл биеэр мэдрээсэй гэж хүсэж байна” гэсэн нь үзэгчдэд илүү бодитой мэдрэмж төрүүлнэ гэсний нотолгоо гэлтэй. Гол дүрд тоглох Мэйсон Темз “Жижиг хэсгүүд болгонд нандин нөхөрлөлийг харуулахыг зорилоо” гэж мэдэгдэн киногоо үзэгчдэд санал болгожээ.

Дээрх хоёр кино 3 долоо хоногийн зайтайгаар нээлтээ хийж, өөр өөр өнгө төрх бүхий киног харьцуулан үзэх боломжийг олгох гэж байна. Disney, DreamWorks студиудийн шинэ кинонууд аль хэдийн ийнхүү хүлээлт үүсгэжээ. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...