Reporter
...
...
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап... “Лууг хэрхэн сургах вэ?”
2025-06-06 11:39:20

Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь галдан шатаадаг нэгэн байдаг. Хиккап хүү тэр аюулаас арлаа аврах хүсэлтэй. Гэвч энэ тийм амар ажил биш. Өнөөх гайхал нь луу.

“Лууг хэрхэн сургах вэ?” кинонд Хиккап нууцлаг, домгийн луу Шүдгүйтэй хэрхэн учирсан тухай өгүүлдэг. 2010 онд нээлтээ хийсэн ижил нэрт хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн уран сайхны кино. Хүүхэлдэйн кино бүтээдэг Дриймворкс студийн анхны уран сайхны кино болж байгаагаараа онцлог юм.

Киноны үйл явдал эх зохиолын дагуу өрнөнө. Хиккап хүчирхэг, омгийн ахлагч аав Стойк(Жералд Батлер)-ийн дэргэд үлбэгэр дорой, алалдан тэмцэлдэхэд тааруу учраас ойр тойрныхондоо нөлөө муутай. Гэтэл нэг өдөр Хиккап шархадсан, шөнийн хилэн луутай тааралддаг. Шөнийн хилэн бол гарч ирсэн даруйдаа л хүмүүсийг айдаст автуулдаг домогт луу бөгөөд, энэ лууны тухай мэдлэг хүмүүст хомс. Хиккап лууг алалгүйгээр Түүтлис буюу Шүдгүй хэмээн нэрлэж, асарч хамгаална.


Найруулагч Дин ДеБлойс “Лууг хэрхэн сургах вэ?” хүүхэлдэйн киноны цуврал 3 ангийг найруулсан туршлагатай. Тэгээд ч тэр үү агуулгаар зогсохгүй зураглал нь хүртэл эх хүүхэлдэйн кинотойгоо төстэй. Эхийг нь үзсэн хүмүүст өгүүлэмж, зохиомжийн хувьд ойр дотно. Дин ДеБлойс “Лууг хэрхэн сургах вэ?” киног найруулахдаа “Дурсамжийн ертөнцөөр аялах шиг санагдлаа. Уран сайхны кино болгохдоо хүүхэлдэйн киног нь хайрлаж хүндлэх сэтгэлээс эхэлсэн” гэж тайлбарлажээ. 

Хүүхэлдэйн киноноос илүү бодитой мэдрэмж төрүүлж байгаагаараа ялгарна. Шүдгүйг хүү сургаад хөлөглөж яваа нь хүүхэлдэйн киноны эрчтэй хөдөлгөөн дээр бодит мэдрэмж нэмэгдсэнийг даруй илтгэнэ. Хиккап, Шүдгүй нар хорлонт луутай тэмцэлдэж байгаа сүүлийн хэсэгт дэлгэцээс нүд салгахын аргагүй. Киноны баг компьютер графикийн аргаар лууг яг л хажууд байгаа мэт амилуулж хөдөлгөхийн зэрэгцээ IMAX камер ашиглаж сүрдэм, хирдхийм хэсгүүдийг бүтээжээ. 


Киноны санаа бас анхаарал татам. Лууг хөнөөлт амьтан гэж үзэж, дайсагнаж байсан бусад викингчүүдээсээ луунд өөрөөр хандаж, гар сунган тусалсан Хиккапын зан байдал өөрсдөөсөө ондоо амьтадтай хэрхэн учир зүйгээ олж амьдрах ёстойг өгүүлэх мэт. Дэлхийн өнцөг булан бүрд өнгө зүс үзэл бодол ондоо бусдыг үзэн ядах нь ихсэж буй энэ цаг үед хүүхэлдэйн киноны агуулгыг дахин сануулах энэ кино нэгийг бодуулах нь дамжиггүй.

The Black Phone кинонд дүр бүтээсэн Мэйсон Темз Хиккапын дүрд тогложээ. Мөн “Лууг хэрхэн сургах вэ?” хүүхэлдэйн кинонд омгийн ахлагч Стойкийн дууг оруулсан Жерард Батлер энэ удаа Стойкийн дүрд биеэр тоглох болсон нь үзэгчдэд хүлээлт нэгэнт үүсгэжээ.

Лууг хэрхэн сургах вэ? 6-р сарын 13-нд нээлтээ хийнэ. 

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...