Reporter
...
...
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
2025-06-12 07:21:34

20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс Гарланд нар киноны үйл явдлыг хэрхэн харуулах тухай, бас халдвар авсан хүмүүсийн онцлог зэрэг сонирхолтой зүйлсийг ярьжээ.

Зомбитой киноны түүхийг шинээр бичсэн домогт “28 жилийн дараа” киноны дараагийн анги 18 жилийн дараа “28 жилийн дараа” нэрээр эргэн ирлээ. “28 жилийн дараа” киноны Дэнни Бойл найруулагч “Киног бүтээхдээ дэлхийн сүйрлээс хойших шинэ ертөнцийг төсөөлж үзсэн. Догшин вирус тархаж эхэлснээс хойших ертөнцийг ерөнхийд нь дүрсэлсэн” гэв.  

“28 жилийн дараа” киноны үйл явдал өрнөдөг “Ариун арал”, “эх нутаг”-ийн тухай яриа ч анхаарал татна. Амьд үлдэгсдийн орогнож буй, бүрэн тусгаарлагдмал “Ариун арал”-ын тухай “Хамгаалалтын системтэй далангийн замаар хүрээлэгдсэн боловч машин техник байтугай тог, түлш ч байхгүй газар. Амьдралын бүхий л зүйл хормын төдийд утга учиргүй болно” гэж Дэнни Бойл мэдэгдэв. Өнгөрсөн үед эргээд очсон юм шиг дүрслэгдэх ажээ. Вирусын халдлагад өртсөн “эх нутаг”-ийн тухайд “Арал дээрх хүмүүст найдлага, заналхийллийн аль алийг дагуулж ирнэ” гэж хэлсэн нь бүрэн эсрэгцэх энэ хоёр орон зайд үйл явдал хэрхэн өрнөх бол гэсэн асуултыг төрүүлнэ. 

Кино зохиолыг бичсэн Алекс Гарланд “Ямар ч шалтгааны улмаас аль нэг улс сүйрвэл ерөнхийдөө хаягдаж орхигддог. Энэ зуур харгис, хахир, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх зарчим үйлчилдэг” гэсэн нь халдвар авсан хүмүүс, амьд үлдсэн хүмүүсийн тэмцлээс гадна том системийн хүрээнд хүний мөн чанар хэрхэх вэ гэсэн сэдвийг гаргаж ирж байгаагаараа тус бүтээлийн онцлог болжээ.


Эцэст нь найруулагч Дэнни Бойл “Киноны уг чанар гэж бий. Тийм болохоор тултал нь зүтгүүлэх ёстой гэсэн хариуцлага мэдрэгдсэн. Бачуурч байж ядам тийм л хүчтэй мэдрэмж төрүүлмээр байна. Өмнөхөөсөө тэс ондоо шинэ кино болгохыг хичээсэн” гэж сэтгэлээ уудалсан нь ил биш далд торгон утас, аазгайг хөдөлгөх чанарт маш их анхаарснаа цухалзуулж, үзэх ёстой кино юм байна гэсэн сэтгэгдлийг хүмүүст хүргэж чадлаа.

“28 жилийн дараа” кинонд 28 жилийн өмнө халдварлаж эхэлсэн вирус дэлхийн хүмүүсийг нөмрөн авсны дараа амьд үлдсэн зарим хүмүүс бүрэн тусгаарлагдан амьдарч буй “Ариун арал” дээр төрсөн Спайк хүү амьдралдаа анх удаа арлаас явж вируст автсан эх нутагт хөл тавьснаар, халдвар аваад хувьсаж өөрчлөгдсөн хүмүүстэй нүүр тулж байгаа түүхийг өгүүлж нуруу хүйт оргим айдсыг мэдрүүлнэ. 

Жоди Комер, Аарон Жонсон, Ральф Файнс, Жэк О’Коннелл, элфи Улиьямс нарын тоглосон “28 жилийн дараа” кино 6-р сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...
user
Disney, DreamWorks студиуд “Лило, Стич хоёр”, “Луу...
Холливудын хүүхэлдэйн киноны томоохон хоёр студи болох Disney, DreamWorks студиуд бараг зэрэг шахуу...
user
Жэймс Ганны найруулсан “Супермэн” киноны 2 дахь тр...
5-р сарын 15-нд нийтэд дэлгэсэн 2 дахь трэйлер шинээр мэндэлсэн “Супермэн”-ий чухам хэн болохыг тан...