Reporter
...
...
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аюул эрсдэл дүүрэн зураг авалт…
2025-07-02 11:40:40

"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц судалгааны лаборатори байрлаж байсан дэлхийн хамгийн аюултай арал дээр очсон Зора (Скарлетт Йоханссон), доктор Хенри (Жонатан Бэйли) нар нууцлаг, цочирдом үнэнийг олж мэдэхийн зэрэгцээ үлэг гүрвэлүүдэд бариулалгүй эсэн мэнд үлдэхийн төлөө хэрхэн тэмцэж буйг харуулна.

Кинонд оролцсон жүжигчид, уран бүтээлчид өмнөх Юрийн галавын цувралаас ялгарах онцгой дүр зургийг гаргахын тулд Тайланд, Их Британи, Нью-Йорк, Мальта зэрэг дэлхийн олон оронд зураг авалт хийжээ. Ялангуяа байгальд авсан зураг авалтын үеэр тохиолдсон эрсдэлтэй алхмуудыг дэлгэсэн нь олны анхаарлыг татаж байна.


Найруулагчаар ажилласан Гарет Эдвардс Юрийн галавын цувралыг заавал байгалийн орчинд зургийг нь авах ёстой гэж үздэгээ онцолж байв. 

Энэ итгэл үнэмшлийнхээ дагуу уг бүтээлийн ихэнх зураг авалтыг халуун орны ширэнгэн ой, далай, Мангровын намаг зэрэг байгалийн эрс тэс нөхцөлд авчээ. 

Тэрээр “Гол, Мангровын намагт зураг авч байхдаа хортой аварга могой, хорт аалзтай тааралдсан. Үнэхээр амь насанд аюул учирч болохуйц байсан” талаар дурссан байна. Гэсэн хэдий ч тэрээр киногоо үзэгчдэд аль болох бодитой мэдрэгдээсэй гэж хүсэж байсан учраас жүжигчдээ ятгаж, зөвхөн Юрийн галавын цувралаас л үзэж мэдрэх боломжтой бахдам дүрслэлийг бүтээж чаджээ. 

Скарлетт Йоханссон ч уг киноны дүр дүрслэлд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэхдээ, “Үзэгчид өөрсдийгөө анхны цувралыг үзэж байсан шигээ Юрийн галавын аралд хашигдаж хоригдсон мэт мэдрэх болно. Илүү бодитой, тэгсэн хэрнээ ид шидийн мэт зураглал бүтээх нь бид бүгдийн зорилго байсан. Байгалийн дүр зураг үнэхээр гайхамшигтай байсан бөгөөд киноны үйл явдалд таныг өөрийн эрхгүй татан оруулна” гэжээ.


Avengers цувралын Блэк Видоугийн дүрд чадварлаг жүжиглэж, хүчирхэг харизмаараа үзэгчдийн хайрыг булаасан Скарлетт Йоханссоноос гадна Green Book киноны дүрээр 91 дэх удаагийн Оскарын шагнал хүртсэн жүжигчин Махершала Али, Wicked мюзиклийн Фиерогийн дүрээр олны танил болсон Холливудын од Жонатан Бэйли нарын шилдэг жүжигчид шинэ бүрэлдэхүүнд нэгдэн гар сэтгэл нийлэхийн давуу талыг үзүүлэх ажээ.

Мөн Godzilla, Rogue One: A Star Wars Story, The Creator бүтээлүүдээрээ дэлгэц дүүрэн гайхалтай дүр зургийг бүтээж авьяас чадвараараа гайхагдсан найруулагч Гарет Эдвардс энэ ангийг найруулж, 1993 оны анхны анги буюу “Юрийн галавын цэцэрлэг” киноны зохиолыг бичсэн Дэвид Кепп 30 жилийн дараа тус ангид дахин оролцжээ.

"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" киног 7-р сарын 4-өөс кинотеатруудын дэлгэцээр үзээрэй.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...