Reporter
...
...
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “Супермэн”
2025-07-13 10:32:14

Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тулаантай хэсгийн бэлтгэл сургуулийн ард хэрхэн гарснаа ярьжээ. 

Энэ зун кинотеатруудын дэлгэцийг итгэл найдвар бялхсан эрч хүчээр цэнэглэх Супермэний дүрээр үзэгчидтэйгээ золгож буй Дэвид Коренсвет дүрдээ таарч тохирсон бие бялдартай болох гэж хоолны нарийн дэглэм баримталж, бэлтгэл сургууль тогтмол хийснээр супер баатрын дүрээр дэлгэцнээ анхны алхмаа хийлээ. 

Ялангуяа нисэж байгаа хэсэг, агаарт тулалдаж байгаа хэсгийг илүү бодитой болгохын тулд төмөр утсаар дүүжлэгдэн гүйцэтгэдэг сургуулилтад оролцож, Супермэний дүрийн өвөрмөц хөдөлгөөнийг биеэр илэрхийлэхийг зорьжээ. 


Тэрээр “Төмөр утсанд анх удаа дүүжлэгдэж үзлээ. Маш сонирхолтой санагдсан. Тоног төхөөрөмжийн баг, зохицуулагч, орлон тоглогчдын баг цөмөөрөө итгэхийн аргагүй сайн ажилласан. Энэ хүмүүсийн ачаар олон ч зүйл сурч авлаа.” гэж зураг авалтын үеийн уур амьсгалыг эргэн дурсаж байна. 

Коренсвет зураг авалтын нийт хугацааны тэн хагасаас илүүг агаарт өнгөрүүлж биедээ бэхэлгээтэй дасгалын улмаас холгож эвэршсэн сорвитой болсон тухайгаа өгүүлж, нисэж дүүлэхэд хамаг зүрх сэтгэлээ зориулж бэлдсэнээ харуулав. 

Тулааны бэлтгэлийг ч гэсэн тухайн дүрд тохирох аргаар гүйцэтгэжээ. “Бусад супер баатрууд шиг гоё сайхан тулалдах биш Супермэний хүчит нударгыг мэдрүүлж тулалдана. Өрсөлдөгч нь Супермэн шиг хурдан байж чадахгүй шүү дээ.” гэж энгийн хэрнээ сүрлэг хэв маягийг аль болох бодитой харуулахыг зорьсноо мэдэгдэв. 


Бас “Хүчний дасгал асар их хийсэн. Өөрийгөө ингэж шахаж байсан удаагүй.” гэсэн нь кино урлагийн түүхэнд бэлгэдэл болсон дүрийг бүтээхээр хэр их хичээж чармайсныг нь илтгэж байна. 

Супер баатартай, тулаант, блокбастер “Супермэн” кинонд дэлхийн хамгийн хүчирхэг “Супермэн” дэлхийг сүйрүүлэх гэсэн дайснуудын эсрэг хэрхэн тэмцэж байгааг харуулна. “Галактикийн хамгаалагчид”-ыг гарамгай найруулж үзэгчдийн сэтгэлийг эзэмдсэн Жэймс Ганн DC студийг шинээр толгойлох болсны дараа ажиллаж буй бүтээл нь ажээ. 

Супермэний дүрд Дэвид Коренсвет, Супермэний хамтрагч, хайртай бүсгүй Лоис Лэйний дүрд Рэйчел Броснахан, Супермэний дайсан Лекс Люторын дүрд Николас Холт нар тус тус тогложээ.

“Супермэн” киног 7-р сарын 10-аас кинотеатруудад үзээрэй. 


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...