Reporter
...
...
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын шинэ бүтээл “Муу залуус 2”
2025-07-21 01:36:06

“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар араасаа цуварсан, баялаг уран сэтгэмжтэй бүтээлүүд, өөр өөрийн өнгө төрх бүхий дүрүүдтэй алдарт Дриймворкс энэ удаа “Муу залуус 2” хүүхэлдэйн киногоор үзэгчдийн сэтгэлийг сэргээж, нүдийг баясгах болно. 

“Муу залуус 2” бол сайн зам мөрөөр замнаж сайхан амьдрах гэж хичээж буй муу залуус, шинээр гарч ирсэн “Муу охид”-ын нөлөөгөөр амьдралдаа ганцхан удаа тохиох дэлхийн хэмжээний гэмт хэргийн төлөвлөгөөнд татагдан орж байгааг өгүүлэх тулаант блокбастер кино. 

“Муу залуус 2”-ын үндсэн зурагт хуудаснаа “2” гэсэн том тооны хоёр талд зогссон “Муу залуус”, “Муу охид” анхаарал татна.

Төлөвлөгөөг санаачлагч, багийн манлайлагч “Вулф”, багийнхныхаа гол түлхүүрийн үүрэг гүйцэтгэгч “Снэйк”, толгой сайтай хакер “Тарантула”, цочмог тулаанч “Пираня”, аливаад адтай “Шарк”. Нэг нэгнээ нөхсөн, нэмэр тус болсон дэлхийд шилдэг муу залуус дуулиантайгаар эргэн ирлээ. 

“Муу охид”-ын толгойлогч, ухаалаг нь дэндсэн “Китти Кэт”, суут инженер “Пигтэйл”, овжин луйварчин “Дум”. Шинээр гарч ирсэн, сэтгэл татам “Муу охид” ямар хэрэг тарихыг хэн ч үл мэднэ. Нүд алдам уудам цөлийг туулахдаа “Муу залуус” хэрхэн хөгөө тарьж, элэг хөшөөх нь хэн бүхэнд сонирхолтой.

Киноны трэйлер “Олон зүйл өөрчлөгдсөн. Итгэхгүй л байх. Гэхдээ муу залуус сайн залуус болсон” гэж Вулф хэлж байгаагаар эхэлнэ. Гэмшиж ухаарсан муу залуусын шинэ амьдрал ямар байх бол? Дуулиант түүх нь тэдний шинэ амьдралд саад учруулж, “Муу залуус”-т итгэхээ байсан олны дунд зөв сайхан амьдралд хөл тавиад хэр удахыг хэлэхэд бэрх. 


Ядаж байхад яр гэгчээр “Түүхэнд нэрээ үлдээх зартай хулгайд хамтаръя” хэмээн гарч ирсэн шинэ баг “Муу охид” тэднийг урхидаж томоохон гэмт хэргийн төлөвлөгөөнд уруу татна. Шинэ ажилтай болсон таван муу залуугийн зогсолтгүй хэрүүл тэмцэл, хөгжилтэй уур амьсгал зуныг хэрхэн зугаатай болгохыг хүлээх л үлдлээ. 

Энэхүү блокбастерын бас нэг давуу тал нь гэвэл “Вулф”-ийн дүр “Төмөр хүн 2”, “Аргайл”-ын Сэм Рокуэлл, “Тарантула”-ийн дүр “Шан-Чи Арван бөгжний домог”, “Кунфу панда 4”-ийн Аквафинагийн чадамгай дуу оруулалтаар амилах ажээ. 

Муу залуус 2 хүүхэлдэйн кино 8-р сарын 1-ээс кинотеатруудын дэлгэцнээ гарна.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...