Reporter
...
...
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарна
2025-08-27 10:44:21

Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний кино болох Chainsaw Man – The Movie: Reze Arc ирэх 9-р сарын 26-ны өдөр нээлтээ хийнэ.

Тулаант, уран зөгнөлт тус бүтээлд цахилгаан хөрөөтэй чөтгөр Почитатай гэрээ байгуулж Chainsaw Man буюу цахилгаан хөрөөт хүн болсон Дэнжи хүү, хаанаас гаралтай хэн гэдэг нь тодорхойгүй Рэзэ охин хоёрын сүр дуулиант уулзалтын тухай өгүүлдэг. 

Үндсэн зурагт хуудсанд цахилгаан хөрөөт чөтгөр болж хувирсан Дэнжиг тод томруун харуулжээ.


Хүчтэй дэлбэрэлтийг дэвсгэр болгож оруулсан нь “дэлбэлэгч чөтгөр” төрж байгааг илэрхийлнэ. Эх комик дээрээ фэнүүддээ ер бусын сэтгэгдэл үлдээсэн Макиматай хурц зөрчилдсөн Дэнжигийн сэтгэл санааг бас тодотгосон гэж болно.

Киноны трэйлер “Макима миний сэтгэлийг эзэмдсэн. Гэвч бие маань үгэнд орохгүй байна.” гэж Дэнжи хэлж байгаагаар эхэлдэг. Макима, Рэзэ хоёр ээлжлэн гарч байгаа нь түүний дотоод зөрчлийг илтгэнэ.

Болзоо, санаандгүй учрал, үнсэлт. Уянгын эдгээр дүр зураг төд удалгүй эрс өөрчлөгдөж “дэлбэлэгч чөтгөр” болсноор ширүүн тэмцэл өрнөнө. Сүүлийн хагаст дуучин Ёнэзү Кэншигийн дуулсан Iris Out дуу үзэгчдийн анхаарлыг гүн төвлөрүүлнэ.

Chainsaw Man – The Movie: Reze Arc киног 2019 оноос цувралаар нийтлэгдэж эхэлсэн Фүжимото Тацүкигийн “Хөрөөтэй хүн” анимэгээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд, цахилгаан хөрөөтэй чөтгөр Почитатай гэрээлсэн Дэнжи хүү чөтгөрийн ангууч болж байгаа түүхийг өгүүлдэг.

2022 онд Японы энимэйшний томоохон компани MAPPA-ийн оролцож бүтээсэн телевизийн цуврал гарч олны анхаарлыг татсан агаад, энэ удаа кинотеатрт гарах бүтээлдээ хамгийн сонирхолтой хэсэг буюу Рэзэгийн хэсгийг голлон харуулж байгаагаараа онцлог ажээ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...
user
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: T...
Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мот...
user
Ганцаардмал хүүгийн сансарт туулсан адал явдал......
Дисней, Пиксарын шинэ бүтээл “Элиогийн сансрын аялал” киноны хоёр найруулагчийн өгсөн мэдээлэлтэй т...
user
“28 жилийн дараа” айдас хургаж, санаа арвижжээ
20 хоногийн дараа нээлтээ хийх “28 жилийн дараа” киног найруулсан Дэнни Бойл, зохиолыг бичсэн Алекс...
user
Луу хөлөглөн салхи зүсэн тэнгэрт дүүлэх Хиккап......
Викингчүүдийн амьдардаг, буйдхан Берк арал дээр нэг зовлон бий. Хонь малыг нь барьж, гэр орныг нь г...