Reporter
...
...
“Миний хувьд ч гэсэн хүчийг минь сорьсон.”.... Кристофер Нолан найруулагч”, компьютер графикгүй бүтээгдсэн “Оппенхаймер”
2023-07-21 10:58:58

“Inception”, “Interstellar”, “Tenet” зэрэг гайхалтай бүтээлүүдийг найруулсан Кристофер Нолан найруулагч энэ удаад ямар ч компьютер график ашиглалгүйгээр өндөр нарийвчлалтай зураг авалттай блокбастер киног бүтээжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Компьютер график ашиглалгүй анхны атомын бөмбөг дэлбэлэх туршилт болох trinity test-ийг харуулах нь миний хувьд ч бас маш том хүч сорьсон хэрэг байсан.” гээд “Квант механик, физикийг илэрхийлэхээс авхуулаад туршилтын үе шат зэрэг үзэгдлийг кинонд олон талаас нь хэрхэн харуулах вэ гээд маш их бодсон.” хэмээжээ. 


Мөн олон бүтээлд янз бүрийн шалтгаанаар компьютер графикийг ашигладаг. Харин “Оппенхаймер”-т түүхэн гэсэн онцлогтой хэдий ч, компьютер график ашиглаагүй. Тиймд кино багийнхан продакшн дизайн, зураг авалт гэх зэрэг дор бүрнээ бүх хүчээ дайчилсан. Ялангуяа “Манхэттен төсөл”-ийг хэрэгжүүлсэн Лос Аламос лабораторийг төгс харуулахын тулд адилхан ууланд байрласан Нью-Мексико мужийн Гост Ранчд баригдсан том зураг авалтын газар нь үзэгчдийг 1940 оны Америк уруу хөтлөх болно. 


Ж. Роберт Оппенхаймерийн түүх яагаад сонирхол татсан талаар Кристофер Нолан найруулагч “Түүний шинээр бүтээсэн цөмийн зэвсэг дэлхийг бүхэлд нь устгаж болно гэсэн өчүүхэн боломжийг мэдэж байсан хэрнээ харвах товчлуурыг дарсан тэр агшин юм.” гэж тайлбарлаад, энэ нь кино бүтээх гол хөшүүрэг болсон гэж онцгойлон хэлсэн байна. Тэрээр “Ж. Робер Оппенхаймер-ийн түүх бид бүхэнд нөлөөлдөг. Сайн ч бай, муу ч бай түүний үйлдэл өнөөгийн дэлхийг бүтээжээ. Тиймээс хамгийн өргөн дэлгэцээр, аль болох олон хүнд энэхүү түүхийг дамжуулах нь тус төслийн зорилго байсан юм.” гээд “Оппенхаймер”-аар харуулах киноны талаарх торгон мэдрэмж, нарийн дүрсэлсэн нэгэн хүний сэтгэлийг заавал өргөн дэлгэцээр үзэхийг уриалсан байна.


Продакшн дизайнер Рут Дэ Жонг “Бүтээгдсэн орон зай биш, одоо өрнөж буй бодит хэрэг гэсэн мэдрэмжийг өгөхийг хүссэн.” гээд бодит байдлыг хамгийн сайн харуулсан дизайн гэдгийг итгэл төгс илэрхийлсэн байна. Мөн Эмили Блунт “Агшин зуур тэрхүү орчинд очсон мэт болсон” хэмээжээ. Ийнхүү Холливудын хамгийн шилдэг найруулагч, киноны багийнхны хувьд ч хүчийг сорьсон “компьютер график”-гүй бүтээгдсэн тус бүтээлийн гол жүжигчид “Орчин үеийн киноны түүхэнд цэг тавьсан бүтээл.”, “Кино биш, туршлага” гэх зэргээр сэтгэл ханамж өндөртэй байгаагаа илэрхийлсэн байна. “Оппенхаймер”-т дэлхийг аврахын тулд дэлхий ертөнцийг сүйтгэх аюулыг хянах ёстой суут ухаант эрдэмтний цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх төслийн талаар өгүүлэх ажээ. Тус кино яг одоо бүх кино театруудаар гарч байна. 

Зургийн эх сурвалж: Universal pictures

Reporter.mn NEWS ARTICLE
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...
user
“Кунфу панда”-ийн дараа гарч байгаа Дриймворксын ш...
“Шрек”-ээс эхлээд “Мадагаскар”, “Кунфу панда”, “Босс жаал”, “Лууг хэрхэн сургах вэ” гэх мэтчилэн ар...
user
20 жилийн дараа Марвелд эргэн ирсэн The Fantastic...
Марвел студийн тулаант блокбастер The Fantastic Four: First Steps кинонд санамсаргүй байдлаар ер бу...
user
Зураг авалтынхаа тэн хагасыг агаарт авсан … шинэ “...
Ирэх 7-р сарын 10-нд нээлтээ хийх гэж буй “Супермэн” кинонд гол дүрийг бүтээсэн Дэвид Коренсвет тул...
user
"Юрийн галавын ертөнц" дэх Скарлетт Йоханссон – аю...
"Юрийн галавын ертөнц: Шинэ эхлэл" кино нь хүн төрөлхтнийг аврахаар Юрийн галавын цэцэрлэгийн нууц...