Reporter
...
...
Үзэгчид Брэд Питтэй цуг цагт 350км хурдална… F1: THE MOVIE
2025-06-25 10:42:20

Хурд 350км/цаг. Жирийн нэг жолоочийн хувьд хэзээ ч мэдрэх боломжгүй хурд. Харин дэлхийд номер 1 мото спортын F1(Формула 1) уралдаанд оролцдог тамирчид инженер технологийн гайхамшгаар тоноглогдсон төмөр хүлэгт сууж энэ л хурдыг мэдэрч амь дүйн өрсөлддөг.

Холливудын F1: THE MOVIE кинонд дэлхийд алдартай F1 уралдааны тухай гарах бөгөөд, гол дүр нь Брэд Питт. Хэр сонирхолтой байх бол? гэсэн асуулт толгойд эргэлдэх нь мэдээж. Агуулга нь тодорхой, уралдаан нь залхмаар бол яах вэ? Шуудхан хэлэхэд F1: THE MOVIE хэмжээ дамжааг нь тааруулсан найруулга, суудлаас өндөлзүүлсэн мэдрэмж, галзуу хурдыг бэлэглэж F1 ямар байдгийг яруу тодоор харуулах болно. Түс тас хэлье гэвэл тамирчдын зөрчилдөөн, багийн хямралыг даван туулж байгаа агуулга бол байдаг л зүйл. Гэвч энэ кино энэ л агуулгыг тээж эцсээ хүртэл галзуу хурдална. 2 цаг хагасын турш таныг уйдаахгүй.


Ахмад тамирчин Сонни Хэйс(Брэд Питт) уралдааны үзүүлэлтээр хамгийн муу багт нэгдэж төрөлхийн авьяаслаг шинэ тамирчинтай уралдана. Сонни ч цагтаа буюу хорьж болдоггүй хориод насандаа ирээдүйтэй тамирчин гэгдэж байсан боловч том ослын улмаас нэр нь тодроогүй үлдсэн хүн. Тэгэж байтал эртний анд Рубен(Хавьер Бардем) нь түүнийг зорин ирж өөрийн удирддаг APXGP багт элсүүлж F1 уралдаанд оролцуулдаг.

F1 уралдаанд 10 орчим баг оролцож, нэг багаас хоёр тамирчин өрсөлддөг бөгөөд, Сонни өөрийнх нь хүү байхаар насны тамирчин Жошуа Пирс(Дамсон Идрис)-тэй нэг баг болдог. Асуудал ганц нэгээр тогтохгүй. APXGP багийн үзүүлэлт хамгийн доогуур. Уралдаанд түрүүлж чадахгүй бол баг нь зарагдахдаа тулсан байв. Насаар ч, туршлагаар ч хол зөрүүтэй хоёр тамирчин учир зүйгээ хэзээ олох юм бүү мэд. Залуу Жошуагийн хувьд Сонни хэлбэрдсэн хөгшин, харин Соннид Жошуа нийгмийн сүлжээ, маркетинг л бодсон нялзрай гэж харагдана. Гэтэл нас ахмад Соннид энэ удаагийн F1 уралдаан эцсийн боломж гэдэг нь эргэлзээгүй. 

Найруулагч Жозеф Косински камераа яг байх ёстой газар нь байлгаж, сэтгэл донслуулах хөгжим оруулж, “кино шиг кино” бүтээжээ. Top Gun: Maverick(2022) киноны халин нисэх онгоцны хэсгээр үзэгчдийг байж ядуулсан тэрээр энэ удаа ч урам хугалсангүй. Зураг авалтын өнцөг, дурангуудын байрлал үзэгчдийг нэг мэдэхнээ суудлаас нь босгож уралдааны замд оруулахаас гадна, эгшин зуурт жолоочийн суудлын ард суулгана. Энэ бүхэн тусгай эффектийн ач тус. Зургийн найруулагч Клаудио Миранда уралдааны 15 машинд олон өнцгөөс зураг авах чадалтай шинэ камер суурилуулж нэг дор нийт 12 өнцгөөс зураг авсан гэх. Хөгжмийн зохиолч Ханс Циммер сэтгэл түгшээм ая, хэнгэрэг дэлсэх хөгжмөөр үйл явдалд үзэгчдийг улам уусган төвлөрүүлнэ. 


Киноноос F1 уралдааны тухай сурч мэдэх ч сонирхол татна. Агаарын эсэргүүцлийг аль болох бууруулах нь инженер технологийн шийдэл агаад багийн ажиллагааны үр дүн. Нарийн төлөвлөсөн A, Б, В төлөвлөгөө хэрэгтэй, эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дугуйны хатуулаг, дулааны хэм хэчнээн чухлыг ч мэдэж авна. 

F1 уралдааны зохион байгуулагчтай нягт хамтран ажиллаж Силверстөүнд болдог Их Британийн гранпригээс эхлээд Японы Сүзүкагийн гранпри гээд бүх дэлхийн F1 уралдааны замуудаар аялуулна. Дэлхийн аваргын алдар цолыг 7 удаа хүртсэн Льюис Хэмилтон киноны зөвлөхөөр ажиллаж туршлага, нөүхаугаа харамгүй солилцсон байна. Бусад мэргэжилтнүүд ч гэсэн уралдааны хэсгийн урсгал хөдөлгөөний дизайн, жолоодлогын орлон тоглолтод оролцож киног амьдралд улам ойртуулжээ. 

F1: THE MOVIE кино 6-р сарын 27-нд нээнэ.


Reporter.mn NEWS ARTICLE
user
Айдсын жихүүнийг мэдрүүлэгч Five Nights at Freddy'...
Five Nights at Freddy&rsquos 2 кинонд өмнөх ангиас илүү олон аниматроникс дүрүүдтэй, өч төчнөөн цуу...
user
“Аватар: Гал ба үнс” 3 цаг 15 минут. Цувралын түүх...
“Аватар: Гал ба үнс” (Аватар 3, найруулагч Жэймс Камерон) кино 3 цаг 15 минут(195 минут) үргэлжилнэ...
user
Zootopia 2 кинонд 178 зүйлийн амьтад гарна ...
Дисней кино компанийн хүүхэлдэйн киноны “шилдэг хамтрагч” гэгддэг Жүди, Ник хоёр эргэн ирлээ.Дисней...
user
“Агнана, эсвэл агнуулна” Predator: Badlands
Зөгнөлт, тулаант, адал явдалт Predator: Badlands киноны баг, жүжигчдийн оролцсон “Агнана, эсвэл агн...
user
Predator: Badlands … Харгис ертөнцийн үүд хаалга н...
Уртаас урт 38 жилийн турш үзэгчдийн хайр талархалд багтаж ирсэн Predator цувралын шинэ анги Predato...
user
28 Years Later: The Bone Temple жихүүдэс төрүүлэм...
“28 жилийн дараа” киноны үргэлжлэл 28 Years Later: The Bone Temple ирэх жилийн 1-р сард нээлтээ хий...
user
“Алуурчин Грэббер буцаж ирлээ” ... Black Phone 2
Аймшгийн кино Black Phone 2-т аймшигт хэргийн дараа хохирогчдоос ганцаараа үлдсэн Финигийн утас дах...
user
Avatar: Fire and Ash, үнсэнд бүрхэгдсэн Пандора
2009 онд гарсан Аватар кино нь кино ертөнцийн дэвшилтэт технологийн шинэ эринг авчирч, дэлхий даяар...
user
Wicked: For Good, шинэ трэйлер… Дэлхий дахинаа 11-...
Wicked: For Good урт аяныхаа төгсгөлийг хийхэд бэлэн болжээ.Universal Pictures студи 9-р сарын 25-н...
user
Араатан шинэ амьтантай тулалдана ...
11-р сард нээлтээ хийхээр болсон зөгнөлт тулаант “Араатан” киноны шинэ анги болох Predator: Badland...
user
Wicked киноны үргэлжлэл Wicked: For Good 11-р сары...
Wicked кино бол өнгөрсөн оны 11-р сард нээлтээ хийснээс хойш Бродвэйн мюзиклээс сэдэвлэсэн киноны т...
user
“Чөтгөрийн ангууч”-ийн хязгааргүй амжилт
Дэлхий нийтэд бокс оффисын орлого нь 200 сая орчим доллар. Зүүн өмнөд Азид түүхэн дээд амжилт тогто...
user
Chainsaw Man кинотеатрын дэлгэцнээ 9-р сараас гарн...
Олон улсад 30 сая гаруй хувь борлуулагдсан Chainsaw Man комикийн анхны албан ёсны бүрэн хэмжээний к...
user
Том Холланд фенүүдийнхээ нүдэн дээр нисжээ... Хүн...
Spider-Man: Brand New Day киноны хүн аалз Том Холланд фенүүдийнхээ өмнө зураг авалтад оролцжээ.8-р...
user
“Чөтгөрийн ангууч” анимэйшн амжилтуудыг шинэчилсээ...
Гайхалтай хурдаар Японы бокс оффисын түүхийг дахин шинээр бичиж байгаа “Чөтгөрийн ангууч: Хязгааргү...